Тамхи татдаг аавууд татдаг ээжүүдээс илүү хүүхдийн зүрхэнд муугаар нөлөөлдөг

347
Тамхи татах нь ургийн гажиг үүсгэдэг гэж ярьдаг. Өмнө нь энэ нь зөвхөн тамхи татдаг ээжүүдэд л хамаардаг байв. Харин саяхан аавуудын тамхи таталт, хүүхдийн төрөлхийн зүрхний гажиг хоёрын хоорондын харилцан хамаарлын судалгаа дэлхий дахинаа анх удаа хийгдэж, эцэг эх хоёулаа тамхиа хаях нь зөв гэсэн дүгнэлт гаргажээ.
Хятадын Өмнөдийн Төвийн их сургуулийн мэргэжилтнүүд төрөлхийн зүрхний гажигтай төрсөн 137574 хүүхэд, мөн зүрхний гажиггүй 8,8 сая хүүхдийн оролцсон 125 судалгааны мэдээллийг нэгтгэжээ. Ингэхдээ хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хорт зуршлын талаарх мэдээллийг хүртэл багтаасан байна.
Судалгаагаар тамхичин аавуудаас зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд төрөх эрсдэл нэмэгддэг болох нь тогтоогдсон байна. (харьцангуй эрсдэл = 1,74, ДИ 95%: 1,48–2,06; р <0,01). Түүнчлэн бас нэгэн тооцогдоогүй хүчин зүйлс болох эхийн дам тамхидалт (гэртээ болон ажил дээрээ) нь хүүхдийн төрөлхийн зүрхний гажигтай төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь илэрчээ.(харьцангуй эрсдэл = 2,24, 95% ДИ: 1,81–2,77; р <0,01).
Эмэгтэйчүүд дам тамхидалтад өртөх нь жирэмсний бүхий л үе шатуудад, бүр төрөх үед хүртэл урагт хортой аж. Мөн жирэмсэн үедээ тамхи татдаг байсан эмэгтэйчүүдээс зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд төрөх нь нэмэгддэг байна. Харин жирэмслэхээс өмнө тамхи татаж байсан бол эрсдэлд нөлөөлдөггүй.
Тамхи татдаг эцгүүдийн тухайд аав ээжүүд хамт амьдардаггүй байсан ч төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн хамт амьдардаг, тамхи татдаг аавууд тамхи татдаг ээжүүдээс илүү эрсдэлтэй. (идэвхтэй тамхи татдаг ээжүүдийн хувьд харьцангуй эрсдэл = 1,25; 95% ДИ: 1,16–1,34; р <0,01).
Магадгүй энэ нь тамхины давтамжтай холбоотой байж мэднэ. Жирэмсэн эмэгтэйчүүд тамхи татах зуршлаа хаядаггүй ч тодорхой хэмжээгээр хязгаарлаж байхад аавууд тэгдэггүй. Өнөөдөр зүрхний төрөлхийн гажгаас болж амьгүй төрөх эрсдэл нэмэгдэж байна. Дэлхий даяар 1000 хүүхэд тутамд 8 нь ингэж төрж байна.

Тамхи татдаг аавууд татдаг ээжүүдээс илүү хүүхдийн зүрхэнд муугаар нөлөөлдөг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.