УИХ-ын гишүүд болон бизнесмэнүүд, “Номин талст”-ын Хаянаа, дуучин Ану гээд олны танил эрхмүүд гольфын спортод хошууран дурлах болжээ.
Насны хязгаар байдаггүй хэр нь эрүүл мэндэд ач холбогдолтой энэ спорт манай улсад 10 гаруй жилийн өмнөөс дэлгэрч өдгөө олон сонирхогч, хичээллэгчтэй болоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан Монголын гольфын холбооноос ес дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Энэ тэмцээний оролцогчид жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд урлаг, спорт, улс төр гэж ялгалгүйгээр тус тэмцээнд оролцох боломжтой аж. Хэрвээ та өөрийгөө сайн гольфчин гэж бодож байгаа бол тэмцээний бүртгэл явагдаж байгаа юм байна.
Гольфын аварга шалгаруулах ёс дэх удаагийн тэмцээн Горхи-Тэрэлжийн сав газарт байрлах “Чингис хаан” гольф клубт наймдугаар сарын 25-ны өдөр нээлттэй зохион байгуулагдах ажээ.