Руперт Мердокийн медиа компанийн “The Sun” сонин Их Британийн Хатан хаан II Элизабетагийн хүсэлтийг үл хайхран ханхүү Харригийн хагас нүцгэн зургийг эхний нүүртээ нийтэлжээ. Ханхүү Лас-Вегаст амарч байхдаа авахуулсан гэрэл зураг дэлхийн хэвлэл, интернэт гарснаас хоёр хоногийн дараа “The Sun” ийм “зоригтой” алхам хийжээ. Сонины эхний нүүрт нийтлэгдсэн дуулиант зурагт “Heir it is” буюу энэ бол залгамжлагч гэсэн тайлбар бичсэн байна. Лас-Вегасын нэгэн зочид буудалд болсон үдэшлэгийн үеэр богино өмдтэй ханхүү Харри зургаа авахуулсныг нь Британийн хэвлэлүүдийн аль нь ч нийтэлж зүрхлээгүй байсан юм. Хэрэв уг зургийг нийтэлбэл Их Британийн Хэвлэлийн мэдээлэл хариуцсан алба зохих шанг нь хүртээнэ гэдгийг СейнтЖеймсийн ордон өмнө нь анхааруулсан байна.