Жастин Бибер тайзыг орхино

c4f5288a9a040814greatКанадын нэрт дуучин Жастин Бибер урлагийг хэсэг хугацаанд орхих аж. Энэ тухай тэрбээр инстаграм дахь өөрийн хуудсан дээр мэдээлсэн байна. Биберийн хийсэн сүүлчийн аялан тоглолт түүний сэтгэлд хүрээгүй гэнэ шүү. Дуучин залуу аяллын төгсгөлд халуухан, доргио тоглолт хийж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Мөн Бибер зарим нэг хувийн асуудлуудаа шийдвэрлэх бодолтой байгаа гэнэ шүү.
Дуучин залуу гэр бүл, эрүүл мэндээ нэн түрүүнд бодох аж. Гэхдээ нэг их удахгүй урлагтаа эргэн ирнэ гэдгээ амлажээ. Саяхан Бибер Хэйли Болдуинтай гэрлэснийг бид мэднэ. Тэд удахгүй бүл нэмэх учраас Бибер ийм шийдвэр гаргасан байх магадлалтай. Жастин Бибер 15 насандаа урлагт хөл тавьсан юм. 10 жилийн туршид түүний дуулсан дуунууд томоохон чартуудыг тэргүүлж Baby нэртэй сингл нь жинхэнэ шуугиан тарьсан билээ.


Жастин Бибер тайзыг орхино
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.