Өнөөдөр 33 нас хүрсэн Леди Гагагийн тухай 33 баримт

Дэлхий дахиныг гайхшруулж, алмайлгасаар 10 гаруй жил өнгөрсөн дуучин Леди Гага өнөөдөр 33 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. Нью-Йоркийн итали айлын гэрт төрсөн тэрбээр багаасаа л дуу хөгжимд авьяастай нэгэн байсан тул хувь заяа нь шийдэгдчихсэн байсан гэхэд болно. Түүний тайзны дүр төрхөнд Дэвид Боуи, Майкл Жексон, Мадонна, Меркьюри зэрэг алдартнууд нөлөөлжээ.

Ингээд Леди Гагагийн хувийн амьдралын тухай 33 баримтыг дэлгэж байна.

1. Стефани Жоанн Анжелина Жерманотта – энэ бол Леди Гагагийн жинхэнэ нэр. Тэр итали гаралтай.

2. Гага намхан нуруутай, ердөө 1 метр 55 см. Видео клипэнд орчин үеийн технологийн ачаар түүнийг өндөр болгодог.

3. Дуу хөгжмийн авьяасаа ааваасаа өвлөн авсан гэж Леди Гага ярьдаг.

4. 15 настайдаа тэр Mackin Pulsifer, SGBand хамтлагт дуулж байлаа. Энэ үеэсээ л үзэгчдийг байлдан дагуулах авьяастай нь харагдсан. Янз бүрийн хувцас өмсөж, үсний лак шатаан, үзэгчдийг айлгадаг байв.

5. Харин 18 нас хүрээд Гага стриптиз хийдэг болсон. Шөнийн клубт тэр төгөлдөр хуур дарж сурсан байна. Хүнд хэцүү ааштай хүүхэд байсан тул гадуур тэнэн, эцэст нь гэрээсээ зугтсан юм.

6. Леди Гага баян цатгалан өсөөгүй. Анхны ажил нь цайны газрын үйлчлэгч байлаа.

7. Леди Гага хоол хийх дуртай. Итали хоолонд нугасгүй.

8. Хий үзэгдэл, сүнсэнд итгэдэг. Дотор нь хоёр дүр бий гэж ярьдаг. Нэг нь тэр өөрөө, нөгөөх нь өмнөх дүр нь гэнэ.

9. Гага өөрийгөө эрэгтэй хүнтэй адилхан гэж хааяа хэлдэг. Биеийн хэлбэр нь таалагддаггүй гэдгээ нуудаггүй. Леди Гага солгой.

10. Шүтэн биширдэг хүн нь Донателла Версаче. Түүний бодлоор загвар, хөгжим хоёр салшгүй холбоотой.

11. 1960-аад онд төрөөгүйдээ их харамсдаг. Хэрэв тэр үед төрсөн бол Жон Ленноныг өөрийн болгох байсан гэж хэлдэг.

12. 19 шивээстэй. Сүүлчийн шивээсээ энэ жилийн Валентиний баяраар хийлгэжээ. Гэхдээ бүгд биенийх нь зүүн талд байдаг гэнэ. Аав нь ядаж нэг талд нь битгий шивээс хийгээрэй гэж гуйсан гэдэг. Гага биенийхээ баруун талыг Мэрилин Монро, шивээстэй хэсгийг Игги Поп гэж нэрлэдэг.

13. Леди Гага дөрвөн удаа дампуурлаа зарлаж байв. Одоо тэр шоу бизнест 30 жил итгэл төгс ажиллана гэж мэдэгдээд байгаа.

14. Хэрэв амьтан байсан бол оюун ухааны бэлгэ тэмдэг Unicorn байх байсан гэж хэлсэн.

15. Леди Гагаг алдарт гарч эхлэхэд Кристина Агилератай адилтгадаг байв. Энэ нь Кристинад таалагдаагүй тул тэрбээр Гагаг муулж, хоёр дуучин тангараг тасарсан түүхтэй.

16. Гагагийн дуртай даашинз бол “My Fair Lady” киноны  Одри Хепберний даашинз. Ийм палааж өөртөө оёж өмсөх хүсэлтэй. Энэ жилийн “Оскар” шагнал гардуулах ёслол дээр тэр Одригийн зүүж байсан үнэтэй зүүлттэй гарч ирсэн.

17. 2006 онд тэр анх удаа Леди Гага нэрээ ашигласан. Алдарт “Queen” хамтлагийн “Radio Ga Ga” дуунаас авчээ.

18. 2009 онд “Lady Saga” комиксийн баатар болсон. Мөн кинонд тоглосноос хамгийн алдартай нь “Америкийн аймшигт түүхүүд” цуврал.

19. Өөрийн дуугаа тэр “поп-бурлеск” гэж нэрлэсэн. Леди Гагагийн YouTube суваг үзэгчийн тоо нь тэрбум давсан анхны суваг болсон юм.

20. Леди Гага ханхүү Харриг шүтдэг.

21. Энэ оны 2-р сард тэр сүйт залуу Кристиана Кариногоос салсан.

22. Ердөө ганцхан сарын дараа “Оскар 2019” ёслол дээр хамтран тоглогч жүжигчин Брэдли Купертэй хэт дотно байсан нь тэднийг амраг гэж сэжиглэхэд хүргэсэн билээ.

23. Тэгвэл энэ сарын 22-нд жүжигчин Жереми Реннер, Леди Гага нарын “үерхэлийн” тухай шар хэвлэлүүдэд гарсан.

24. Леди Гага олон хочтой: Gagaloo, Loopy, Mother Monster, Rabbit Teeth, Little Mermaid.

25. Тэр 13 настайгаасаа дуу зохиожээ.

26. Нью-Йоркийн их сургуулийг 19 настайдаа хаясан. “Их сургуулиас илүү амьдрал намайг урлагт сайн сургана гэж бодсон” гэж тэр ярьж байлаа.

27. Цайны аягаа хаана ч очсон авч явдаг. Энэ нь түүнд гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.

28. Гарын үсэг авахаар дугаарлан зогссон фэнүүддээ 1000 доллараар пицца захиалж байв.

29. Өмнөд Каролинагийн их сургуульд “Леди Гага ба алдар нэрд гарах нь” гэсэн бүхэл бүтэн курс хичээл ордог.

30. Леди Гага буяны ажилд идэвхтэй оролцож, хандив өргөдөг. Хаитигийн газар хөдлөлтөд хохирогчдод 500 мянган доллар хандивлаж байв.

31. “Born this way” дуугаа согтуудаа 10-хан минутын дотор зохиожээ.

32. Нүүрээ будаж, янзлахгүйгээр гэрээсээ гардаггүй.

33. Шүүмжлэл, доромжлолд огт хариу өгдөггүй. Бусад алдартнуудыг ч мөн шүүмжлэлийг хайхрахгүй байхыг уриалдаг.

Zindaa.mn


Өнөөдөр 33 нас хүрсэн Леди Гагагийн тухай 33 баримт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex