Антрактидад олдсон нууц агуй дэлхийн олон орны сонирхолыг ихээхэн татаж эхэллээ. Антрактидад олдсон энэхүү агуйн нууцыг одоогоор хэн ч мэдэхгүй, нууцыг нь тайлаагүй байна.
Өдрийн дундаж хэм нь Цельсийн хасах 50 хэм хүйтэн байдаг энэ тивд хэн энэ асар том агуйг барьж чадсан, юуны тулд энэхүү агуйг байгуулсан гэдэг нь сонин хэвээр байна.
Google Earth- болон газар зүйн хэмжээг судлаачдын дүгнэж гаргаснаар нэг агуйн амнаас нөгөө агуйн ам хүртэл 2 км орчим урт байна. Анх 2001 онд тагнуулын хиймэл дагуулаас энэ агуйн талаар олж мэджээ. Энэхүү агуйн талаар америкийн цэргийн хүчнийхэн мэдсэн даруйдаа ард олноос болон хэвлэл мэдээллээс нуун дарагдуулж энэ талаар европын зарим нэг мэдэгдэл хийх гэсэн улс орнуудыг хав дарахыг сануулж байсан гэдэг.
Хэрэв америкын тал тэнд аль хэдийн нэвтэрч дотор нь ямар нэгэн зүйлийг байгуулсан бол олон улсын Антрактидыг хамгаалах төвд мэдэгдэх байсан. Нэгэн үед Францын Парламентэд алба хашиж байсан Николе Фонтэйн хэлэхдээ “Энэ зүйл 12,000 жилийн настай гэж бодож байна. Мөн ийм хахир хатуу хүйтэ нөхцөлд хүний гараар ийм том агуй бүтээж чадсан бол магадгүй хүн төрөлхтний хувьд санаанд оромгүй тэвчээр гаргаж барьсан байгууламж болно” гэсэн байна. Пентагоны талаас энэ талаар нарийн мэдээлэл гаргаж, чухам юу нууж байгааг илчлэх цаг болсон хэмээн олон улсын ажиглагчид үзэж байгаа ажээ.
Duulian.mn Б.Үжин