Та том хөлтэй гэж санаа зовох хэрэггүй
- Views465
- Likes0
Бүсгүй та том хөлтэй гэж өөрөөсөө зовдог уу. Тэгвэл санаа зовох хэрэггүй. Та гутлаа 1-2 размераар бага харагдуулах боломжтой. Жишээлбэл, гутлын хэмжээгээр 42 өмсдөг эмэгтэй 39.5 хүртэл багасгаж харагдуулах боломжтой аж.
Зузаан ул ба өндөр өсгийтийг сонго
Өндөр өсгийтэй гутал бие болон хөлний эрүүл мэндэд тийм ч сайн биш. Гэхдээ энэ гутал хөлийг жижиг харагдуулдаг . Харин “хадаасан” өсгийтөөс илүү өргөн өсгийтэй гутлыг сонгоорой. Тэгвэл эрэгтэйчүүдийн хувьд өсгийтэй гутал нь хөхийг тийм ч жижиг харагдуулдаггүй бөгөөд гутлын ул бага зэрэг илүү гарсан эсвэл зузаан ултай байх нь хөлийг жижиг болгох увидастай.
Шөвөг шиг үзүүртэй гутал бүү сонго
Ийм гутал сонгосноос бөөрөнхий хоншоортой гутал нь илүү дээр. Мөн урт түрийтэй гутал таны хөлийг нарийн харагдуулахад тусална. Харин дөрвөлжин, урт хоншоортой, түүн дээр нь уртаашаа харагдахуйц гутал нь таны сонголт биш юм шүү.
Та том хөлтэй гэж санаа зовох хэрэггүй | ||
Tweet | Жиргэх | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |