1. Рассель Брэнд (1975.06.04 – …)
Английн нэрт дуучин, жүжигчин, зохиолч Рассель Брэндийг ийн алдартай биеэ үнэлэгчээр сонгох болсон нь тэрээр хаа ч явсан хар тамхи, мансууруулах бодисонд донтож эмс хүүхнүүдтэй орооцолддог нэгэн байсан төдийгүй бараг 2000 гаруй эмэгтэйтэй нэг оронд орж байжээ.
Түүнчлэн тэрээр өндөр шан амласан баян хатагтай нарын бараа бологчоор ажиллаж байсан удаатай гэнэ. Дуучин Кэти Перригийн экс нөхөр асан тэрээр түүнтэй гэрлэхээсээ өмнө Лондонгийн нэгэн академид элсэн суралцаж байсан ч “адайр” аашнаасаа болоод хөөгдсөн тохиолдол гарч байсан гэнэ.
2. Мерилин Монро (1926 – 1962)
Дэлхийн хамгийн алдартай жүжигчин, олны хайртай од асан Мерилиний тухай олон цуу яриа байдаг. Биеэ үнэлэлттэй холбоотой гол баримт нь тэрээр өдрийн $500 долларын “цалин”-тайгаар порно киноны найруулагч, продюсеруудыг эргүүлж, гэрээр нь хүртэл дуудлагаар очдог байсан гэсэн явдал ажээ. Итгэхгүй бол түүний тухай хачирхалтай олон зүйлсийг дэлгэн үзүүлсэн сайтын мэдээллийг сонирхож болох бөгөөд одоо ч түүний “порно – биеэ үнэлэлт”-ийн нотолгоо олонд илхэн гэнэ. (www.fanpop.com)
3. Ракель Уэльш (1940.09.05 – …)
Америкийн нэрт жүжигчин, зохиолч, “секс” бэлэг тэмдэг гэдгээрээ алдартай түүний хувьд 1960-аад онд ид мандаж явсан гэхэд хилсдэхгүй. Нэн ялангуяа Мексикийн хойгийн Тиэванэ хотод дээд зэрэглэлийн “биеэ үнэлэгч” хийж байсан гэсэн мэдээ бий. Гэр бүлийнхэн нь Ракелийг Тиэванэ нутагт гоо сайхнаа худалдаж суухдаа нэрээ өөрчилж Ракель Тежада болгож байсан ч гэх юм билээ.
4. Аспейжэ (470 BC – 400 BC)
Эртний Грекийн Милетэс хотоос гаралтай энэ бүсгүйн бага насны амьдралын тухай мэдээлэл хомс бөгөөд амьдралынхаа сүүлийн хормуудыг Грекийн Афин хотноо өнгөрүүлсэн гэдэг. Бүх цаг үеийн хамгийн алдартай биеэ үнэлэгч хэмээн нэрийддэг энэ эмэгтэй Грекийн Афин хотноо хамгийн томд тооцогддог эмсийн хүрээлэнтэй байсан төдийгүй Грекийн удирдагч Периклестэй холбоо тогтоож, улс төрийн амьдралд түүнээр дамжуулан оролцож ихээхэн “бантан” хутгасан гэдэг.