Нэгэнт л эмэгтэй хүн болсных…

cGW7qo5xM7o_500x500

Орчин үед техник технологи хөгжөөд хүний гар шаардахгүйгээр олон зүйлийг хийж болохоор болсон. Гэхдээ тэглээ гээд бүсгүйчүүд бид гараа хумхиад суугаад байж болохгүй. Амьдралд гэнэтийн ямар ч зүйл тохиолдож болно. Тэр үед өөрийн чинь зүгээс шалтгаалах энгийн тэгсэн хэрнээ заавал сурсан байх дараах зүйлсийг мэдэж аваарай.

1. Оёдол- Онгойж явахаас умайж яв гэдэг дээ. Хэдий чи оёдолчин биш ч гэлээ зүү утас нийлүүлээд ядахдаа товчоо хадчихдаг байх хэрэгтэй. Энэ ч надад хэрэг болохгүй дээ гэж бодож байвал эндүүр байна. Эр нөхөр чинь өглөө ажилдаа гарах үед гэнэтхэн товч нь тасарчихыг үгүйсгэхгүй. Эсвэл хүүхдийн чинь шинэхэн авсан өмд шуумагнаасаа багахан уртаад байвал заавал хувцас засварын газар луу гүйх юм гэж үү?

2. Хоол- Чи дээрээ гурван эгчтэй айлын бага охин байж болно. Тэглээ гээд эр нөхөртөө эгч нараараа хоол хийлгүүлэх гээгүй биз дээ? Заавал тогооч шиг янз янзын хоол хийдэг байх албагүй. Чи гарын таван хоолтой байхад л тэгээд болно гэсэн үг. Эсвэл хоолны жор харж байгаад өөрөө ч сайхан хоол зохиож хийж болох юм.Зөвхөн хоол ч биш төрөл бүрийн амттан хийж чаддаг байвал бүр ч давуу тал.

3. Найранд гурван дуутай…- Энэ ертөнцийг эмэгтэй хүн л уяраадаг гэдэг. Тэгвэл бусдыг уяраах цайны хоёр дуутай болоорой. Утгын хувьд хаана ч дуулахад тохиромжтой тэгсэн хэрнээ хоолой нэг их шаардахгүй дуу байвал зохимжтой. Олны дунд би дуу дуулж чадахгүй ээ гээд суух муухай биз дээ.

4. Мөрөөдлийн гэр- Сайхан байшинд амьдрахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй. Ялангуяа гал тогооны өрөө сайхан байх нь бүр ч чухал. Өөрийн амьдрах мөрөөдлийн гэрээ хэрхэн тохижуулах талаар анхны төсөөллөө сэтгэлдээ бий болго. Санаж явахад хэзээ нэгэн цагт бүтэж л таараа.

5. Үлгэр- Сайхан үлгэр ярьж нойрны ертөнцөд хөөрхөн үрээ хөтөлж аваачина гэж боддог уу? Тэгвэл үрдээ ярьж өгөх цээжний хэдэн үлгэр мэддэг бол. Үлгэр сонсож өссөн хүүхэд ухаалаг, уян зөөлөн сэтгэлтэй болдог.

6. Индүү- Хослолын хар өмд, эрэгтэй сорочкин цамцны индүүдлэгийг нь гаргаад сурчихвал өөрийгөө мундаг эхнэрт тооцогдоход нэг алхам ойртсонд тооцоорой.

7. Ёс жаяг- Аяга таваг харшуулахгүй байх, цай үүд рүү харуулж хийхгүй байх, эр хүний бүсийг доор тавихгүй байх, хаалганы тотгоноос зүүгдэхгүй байх гээд монгол айл гэрийн энгийн ёс жаягийг мэдэхэд илүүдэхгүй.

8. Дээл- Хэдий өдөр тутам өмсдөггүй ч гэсэн монгол үндэсний хувцас болох дээлийг зөв эвхэж, өмсөж сурах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт зааюал хэрэг болно.

Чи гайхалтай сайхан эмэгтэй байж болно. Гэхдээ юм юмыг чаддаг байвал бүр ч гайхалтай биш гэж үү. Чи эдгээрээс хэдийг нь чаддаг вэ?


Нэгэнт л эмэгтэй хүн болсных…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.