Чамд ямар найз хэрэгтэй вэ?

18f4475ba1b94e7790cd3268280938db

Гарчгийг нь уншаад л хайртай найзуудыг чинь ялгаж ангилах нь гэж ойлгосон юм биш биз? Үгүй шүү, өсөхөөс хамт “мөлхөж” ирсэн хамгийн үнэнч найз нарт чинь хэрхэвч тэгж хандахгүй. Тэгээд ч тэд бол өөр ямар ч “шинэ” найзууд гарч ирсэн хамаагүй, зүрхэнд тэртээ тэргүй бат бэхлэгдсэн орон зайтай хүмүүс шүү дээ. Харин танихгүй хүмүүстэй хамтын ямар нэгэн ажиллагааг эхлүүлэх үед гарч ирдэг “найзууд”-ын талаар л жаахан тодруулах гэсэн юм.

Өөрөөр хэлбэл шоу цэнгээнд л дууддаг бус чухамдаа юунд уриалдаг “найз” нь чамд хэрэгтэйг сануулая гэсэн үг л дээ.

• Ижил мөрөөдөлтэй найз
Хүн өөрийнхөө замаар ч ханьтай алхаж байж л сая илүү амжилтанд хүрдэг. Хэрвээ дотны найзууд чинь бүгд тус тусын салбарт амжилт гаргахыг хүсдэг ч мөрөөдөл нь чинийхээс өөр бол өөртэйгээ ойролцоо зорилготой нэгэнтэй заавал танилцаарай. Тэгж байж л чи өөрийнхөө хаахна “хөвж” явааг, мөрөөдөлдөө ойртохын тулд өөр юу юу хийх ёстойг улам сайн ойлгож авна.

• Хамт “хичээл хийдэг” найз
Өөрөөр хэлвэл илтгэх урлагийн сургалтын тухай дуулснаа хэлэхэд уухайн тас чамтай хамт бүртгүүлье гэж хэлэх найз гэсэн үг. Ямар нэг юм шамдаж хийх тухай бодоход хамгийн түрүүнд хань татах тийм хүн гэсэн үг.
Хамтдаа суугаад хамтдаа нэг зүйлд хичээнгүйлдэг найз чамд үнэхээр хэрэгтэй. Хичээл хийх хэзээ ч моодноос гарахгүй. Хүн төрөлхтний өдийг хүртэл олж мэдсэн зүйл нь мэдээгүйнхээ дэргэд 100/1 шиг л бага шүү дээ. Үеийн найз хүүхнүүд чинь бүгд өөр өөрсдийн ажлаа хийгээд завгүй байгаа үед хамт хичээл хийдэг найз чамайг ганцаардуулахгүй.

• Чамайг ажил мэргэжлийн хувьд үнэлдэг найз
Чамайг ажилдаа хэр махрууг, мэргэжлээ олж авахын тулд ямар их хичээснийг чинь мэддэг найз мөн л хэрэгтэй. Яагаад гэвэл ийм найз л чамайг сайжирсныг, эсвэл муудсаныг үнэнээр нь хэлж чадна.

• Чамайг урам зориг, эрч хүчээр дүүргэдэг найз
Энэ хүн бол чиний хүндэлж явдаг хажуу айлын зохиолч өвөө, жүжигчин, дуучин, модель, хүрэхийг хүсдэг оргил чинь гээд урам зориг өгдөг ямар ч хүн байж болно. Ийм найзтайгаа заавал тийм дотно байх албагүй ээ. Зүгээр л түүнээс хааяадаа үг сонсож, хэрэгтэй сургаалиа олоод мэдчихдэг байхад л хангалттай. Хэрвээ очих ёстой од чинь тэнгэрт өдөр, нартайд ч гэсэн гялалздаг бол чи илүү сайн замаа олж очно доо.

Дээрх дөрвөн найзын хүрээнд огтхон ч ашиглах гэдэг ойлголт байдаггүй юм шүү. Хүнд хүн илүүддэггүй шиг найз ч гэсэн их санагддаггүй юм. Эргээд чи ч гэсэн тэдэнд урам зориг өгдөг, үнэхээр өөрийг нь сайн мэддэг, хамт номын санд ч цагийг өнгөрөөх дуртай найз нь байж болно шүү дээ. Амжилт!


Чамд ямар найз хэрэгтэй вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.