Салалт эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд хүнд тусдагийг судалгаагаар нотолжээ

3-8

Бингемтоны их сургуулийн антропологич Крейг Моррис салалтын үр нөлөө эрэгтэй болон эмэгтэй хүмүүст хэрхэн нөлөөлдөг тухай судалгаа явуулсан байна.

Судалгааны үр дүнд хосын харилцаан дээр ямар нэгэн асуудал гарахад эрэгтэй хүмүүст илүү хүнд тусдаг болохыг тогтоожээ. Тэр судалгаагаа 90 гаруй орны мянга мянган залуус дээр судалгаа хийжээ.

Үерхэл болон салалтаас авсан шарх эмэгтэйчүүдэд маш хүчтэй бас маш хурдан илэрдэг бөгөөд өвдөлт алга болохдоо ч хурдан байдаг гэнэ. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол бүх зүйлийг илүү хурдан мэдэрч, хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд мэдэрч буй өвдөлт нь ч цаг хугацааны хувьд арай хурдан зөөлөрдөг гэнэ. Ийм төрлийн үйл явдлаас эмэгтэйчүүд илүү их суралцаж, өөрсдийгөө ойлгож, цааш хувирч чаддаг гэдгийг ч Крейг Моррис онцолжээ.

Харин эрчүүдийн хувьд тэр бүх мэдрэмжээс салах арга бараг байдаггүй бөгөөд ноцтой байдалд хүрсэн тохиолдолд хүчирхийлэл/зодоон цохион/, согтууруулах ундаа хэрэглэх зэрэгт ч хүрч болдог гэнэ. Гаднаас нь харахад эрэгтэй хүмүүс хүнд хэцүү зүйлийг туулж байгаа мэт харагддаггүй бөгөөд бүх зүйлийг дотроо нууж орхидог байна. Судалгааны явцад мөн зарим оролцогчид хэдэн жилийн өмнө болоод өнгөрсөн харилцаанаас одоо хүртэл эмзэглэж явдаг гэдгээ ч хэлсэн байна. Илүү хаагдмал, дотогшоо байх нь заримдаа ил гаргаж чаддаг хүмүүсээс илүү зовох шалтгаан болдог гэж ээ. Гаднаа ямар ч байдал үзүүлэхгүй, зөв зүгээр яваа юм шиг мөртлөө дотроо сэмэрч явдаг эрчүүд маань олон л байх даа.

Эх сурвалж: Disclose.tv


Салалт эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд хүнд тусдагийг судалгаагаар нотолжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex