“Apple” БНХАУ-ын зах зээл дэх бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулжээ

6

БЭЭЖИН. /CNN/. АНУ-ын технологийн томоохон төлөөлөгч болох “Apple” компани БНХАУ-ын албан ёсны цахим хуудас дахь “iPhone”, “iPad” болон бусад бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулсан байна.

“Xinhua” агентлагийн мэдээлснээр, энэ нь дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн аж үйлдвэр болон бусад салбарт татварын шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсний хариу арга хэмжээ болсон аж. БНХАУ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний татварыг 3 хувиар бууруулсан юм. Харин “Apple” компанийн бүтээгдэхүүний үнэ 6 орчим хувиар буурсан байна.

64GB багтаамжтай “iPhone XS” гар утасны үнэ одоо 8199 юань буюу 1220 ам.долларын үнэтэй болсон нь өмнөх үнээс 500 юань буюу 74 ам.доллараар хямдарчээ. “iPhone XR” загварын үнийн хувьд 300 юань буюу 45 ам.доллараар буурчээ.

Энэ оны нэгдүгээр сард “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук БНХАУ дахь эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа тухай хөрөнгө оруулагчдадаа хандан мэдээлсэн билээ. Энэ нь өнгөрсөн онд тус компанийн бүтээгдэхүүнүүдийн Хятад дахь борлуулалтын хэмжээ ихээхэн буурсантай холбоотой байна.

Үүний дараа ам.долларын ханштай холбогдуулан АНУ-аас бусад зах зээл дэх бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулж магадгүй хэмээн Т.Кук “Reuters” агентлагт ярилцлага өгөх үеэрээ тэмдэглэсэн юм.

“Apple” компанийн бүтээгдэхүүний Хятад дахь борлуулалтын хэмжээ сүүлийн гурван жилийн турш буурсан үзүүлэлт үзүүлсэн ба энэ нь “Huawei”, “Oppo”, “Vivo”, “Xiaomi” зэрэг үндэсний компаниуд илүү хямд хийгээд өндөр чанартай ухаалаг гар утсыг зах зээлд нийлүүлэх болсонтой холбоотой ажээ.

Гэсэн хэдий ч Хятад улс нь “Apple” компанийн гол зах зээлүүдийн нэг хэвээр байгаа бөгөөд 2018 онд тус компанийн нийт борлуулалтын 15 гаруй хувийг бүрдүүлсэн байна.


“Apple” БНХАУ-ын зах зээл дэх бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex