Эмэгтэй хүн гэдэг чинь нэг өдөр уйлав ч маргааш нь ургаж эхэллэдэг цэцэг

9

Жаргал хайж хулжсан нөхөртөө.

Хээрийн цэцэн шиг омголон насандаа учирсансан чамтайгаа
Хэнээс ч илүүтэйгээр чамайгаа л хайрласансан
Хэсэгхэн ч гэсэн нэгэн түүхийг чамтайгаа бичилцэн
Хөөрхөн цэцэгнүүдийг хоёул хамтдаа л тарьсансан
Үгээр хэлэмгүй тийм их хайрыг чамдаа өгч
Өөрийг минь тэгж л хайрлах юмшиг эндүүрч
Өнчөөн жил чамайгаа л гэж амьдарч
Үрсээ хөтлөн инээж байхдаа жаргалтай байсан
Чинийхээ л төлөө гэж өглөө бүр залбирч
Цэцэгсээ тарихдаа өөрийгөө услахаа умартсан нь алдаа болж
Цэнгэл жаргалд чи минь хэтэрхий ташуурсан гэж
Чихэнд минь сонсогдох үгсийг тоогоогүй нь алдаа болж
Нойрыг минь хугаслаад үүрээр ирэхэд чинь чамдаа итгэсэндээ
Норсон дэрээ чамдаа үзүүлэхгүй гэсэндээ
Туулсан амьдралаа бүтэн байгаасай гэж хүссэндээ
Туньж чамдаа гомдлоогүй нь алдаа болж
Өмссөн хувцсыг минь халтар байна гэж голж
Өөрийн үрсээ алдаа гэж хэлж
Үлгэрийн дагина хотын хөөрхөн бүсгүйг
Үүрд хайрлана гэсэн амьдралд чинь садаа болохгүй ээ
Чиний үрс чамаар овоглохоо нэгэнт больсоон
Чихэр өгөх аавгүй ч миний аав тэдэнд минь бий
Хамтдаа тарьсан цэцэгсээ ахиад бүү хайгаарай
Хайртай тэдний минь хувьд чи хэдийн үхсэн
Хаалгаа хаагаад явсан шигээ битгий эргэж ирээрэй
Хайж явсан жаргалд чи садаа хэзээ ч болохгүйээ

Ц.Цэкү 2019.04.01


Эмэгтэй хүн гэдэг чинь нэг өдөр уйлав ч маргааш нь ургаж эхэллэдэг цэцэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.