Чамайг “алдаг” ч хийсээр л байдаг зуршлууд

0d0b3dbdade3e6de55ed7962d1d7fcac

• Чиний биеийг “алдаг”: Дутуу унтах
Хийх ажил шөнөжин хийсэн ч дуусахгүй их байгааг мэдэрмэгцээ чи унтаад өгдөг. Тэгээд шөнийн 2 цагт сэрээд үүр хаяартал компьютерээ нүдэж гарна даа. Сарын тайлан, бие даалтын ажил маргааш нь хураалгах өдөр бүртээ чи дутуу унтаад байвал чиний нойрны зохицуулалт алдагдахаас гадна бие чинь хэвийнээр үйл ажиллагаагаа явуулж чадахгүй. Амьдралынхаа туршид чи хэдэн ч бие даалт хийх юм билээ. Ядаргаанд нэг мөсөн орохыг хүсэхгүй байвал одооноос энэ амттай, гэхдээ хортой зуршлаа хая. Цагаа л зөв зохицуулаад сурчихад үүнийг хаяахад амархан шүү дээ.

• Чиний гоо сайхныг “алдаг”: Будгаа арилгахгүй унтах
“Шарталт” болох шөнө бүрээ будгаа арилгахгүй ор руугаа нам унадаг бол энэ чиний гоо сайханд том гарз учруулж байна гэсэн үг. Согттолоо, юу хийхээ мартах хүртлээ бүү уу. Эсвэл согтохоосоо өмнө найздаа “Яаж байсан ч миний нүүрийг угааж, будаг арилгаж өгөөрэй” гэж захих хэрэгтэй.

• Чиний галбирыг “алдаг”: Буруу хооллолтын хэв маяг
Өглөө заавал цайгаа ууж гарч бай. Гарахаасаа өмнө гал тогоондоо ганцаараа ч болсон тухтай сууж, хэсэг өнөөдрийн ажлаа эргэцүүлээд явах нь чамд амжилт авчирдаг. Зүгээр л саначих хэрэгтэй. Өглөө, өдөр сайн идэж болно. Гэхдээ орой хоол бүү ид. Орой тараг, эсвэл жимс л ид. Хэрвээ энэ дүрмийг л тогтоогоод авчих юм бол чи орой болохоос өмнө ямар нэгэн идэнгэтэй зүйл идэхээр хайх болно. Тэгээд л галбиртаа тэгтлээ санаа зовох шаардлагагүй болно оо гэсэн үг.

• Чиний эрүүл мэндийг “алдаг”: Газтай ундаа
Хэт их сахараас татгалз. Оронд нь ус, ногоон цай уу. Газтай ундаанаас бүр мөсөн гарахаар шийдэх үед надад ч гэсэн хэцүү байсан. Гэхдээ эмгэн болоод үе мөч, ясны сийрэгжилтийн тухай яриад явахгүй гэж бодохоор зориг орж, бага багаар өөрийгөө эрүүл унданд дасгалж эхэлсэн юм даа. Ногоон цай, усыг уух тусам л амттай болоод байдаг юм. Чи ч гэсэн газтай ундаанаас татгалзаж чадна аа.

• Чиний цагийг “алдаг”: Ухаалаг төхөөрөмжүүд
Хичээл, ажил дээрээ фейсбүүкээр хошин шогийн, хөгжилтэй хуудсууд хэсэж, “Жаахан энерги” авах нэрийдлээр хэдэн цагийг бардагаа анзаардаг уу? Харин дараа нь тэр үед ойлгож авах ёстой эсвэл хийх шаардлагатай байсан зүйлсээ нөхөхийн тулд шөнөжин сууж/Хамгийн эхний зуршлыг хар/ өөрийгөө ядраадаг. Өнгөрөгч цаг минут бүр тухайн мөчдөө л үнэ цэнэтэй оршдог юм. Гоё ч гэсэн ipad, iphone-оо орхиод хийх ёстой зүйлсдээ анхаарлаа хандуул.

• Чамайг “алдаг”: Буруу зүйлд уруу татдаг хүмүүс
Найз гэдэг нэрийдлээр чамайг буруу зүйлд уриалан дууддаг хүмүүсээ мэдэж ав. Нөхцөл байдлыг дотроос нь биш гаднаас нь дүгнэ. Тэгвэл чамд илүү сайн харагдах болно. Хожим өөрийнхөө ямар байдалтай болсныг хараад халаглан суухгүйн тулд яг одоо л амжиж, өөрийгөө “алагдахаас” авраарай.

Хорт зуршлыг хүмүүс байдаг л зүйл мэтээр ойлгодогоос болоод л хэзээ ч арилдаггүй юм. Яагаад гэвэл огтхон ч хүндээр хүлээж авдаггүй. “Алдаг” гэдэг муухай үг яагаад сонгож авсныг минь одоо ойлгосон биз дээ? Тиймээс хэрэггүй зүйлсээсээ хурдан ангижирах зоригийг өөртөө гаргаарай. Амжилт!


Чамайг “алдаг” ч хийсээр л байдаг зуршлууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex