Байгалийн төрөлх гоо сайхандаа анхаарал тавих Гоо сайхны бүтээгдэхүүнийг ашиглах хэрэгтэй юу? Ихэнх хүмүүс нүүр будалтын бүтээгдэхүүн хэрэгтэй эсэхэд маш ихээр эргэлздэг. Нүүр будалтын зарим бүтээгдэхүүнүүд (крем, суурь, энгэсэг г.м) хүний арьсыг нар салхинаас хамгаалах хамгаалалттай хийгддэг учраас арьсыг хамгаалдаг. Гэхдээ арьс арчилгааны бүтээгдэхүүнээ зөв сонгох юм бол нүүрээ будах шаардлагагүй болно гэсэн үг. Учир нь төрөлх арьс нь үзэсгэлэнтэй сайхан байхад нэмэлт будаг тийм ч шаардлагатай биш. ХҮНИЙ АРЬСНЫ ЗОРИЛГО БА ЗӨВ АРЬС АРЧИЛГААНЫ ТАЛААР МЭДЭХ Хүний арьс нь хүний биеийг нарны хорт туяа, эргэн тойрны аюултай бодисоос хамгаалах, биеийн темпаратурыг зохицуулах, хүрэх мэдрэх, хорт бодисыг биеэс хөлс болгон гадагшлуулах гэсэн үндсэн үүрэгтэй. Тиймээс арьсаа гадны нөлөөлөл, эрс тэс цаг агаар, нарны хорт туяанаас хамгаалах нь нэн чухал юм. Мөн түүнчлэн идэж буй хүнс, агаарын бохирдол, стессийн төвшин, өдөрт авч буй нойр нь арьсанд маш чухал байдаг. Иймд, хүн бүрд тухайн хүнд өөрт нь тохирсон арьс арчилгааны арга байх хэрэгтэй ба арьсаа арчлан хамгаалах нь маш чухал.
ЗӨВ АРЬС АРЧИЛГААНЫ ДАВУУ ТАЛУУД.
● Арьсыг залуу харагдуулж, арьсан дээрх үрчлээ үүсэхээс сэргийлнэ.
● Арьсаа зөв арчилснаар арьсан дээр шимэгч амьтан эсвэл бактери үүсч арьсыг өвчлүүлэхгүй.
● Арьс арчилгаа нь үргэлж мөнгө хэмнэдэг. Гоо сайхны үйлчилгээг мэргэжлийн эмнэлгээс авахын оронд удаан ашиглаж болох чанартай бүтээгдэхүүн авах нь бодит хэмнэлт болдог.
АРЬС АРЧИЛГААНД ХЭРЭГТЭЙ ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД БОЛОН АРЬС АРЧИЛГААНЫ ДАРААЛАЛ.
1. Будгаа арилгах- Сүүн шингэн эсвэл нүүрний будаг арилгагчаар нүүрний будгаа арилгах.
2. Цэвэрлэх-Арьсныхаа онцлогоос хамааран тосон, гелэн, хөөсөн цэвэрлэгчүүдийн өөрт тохирохыг сонгон арьсаа маш сайн цэвэрлэх.
3. Гуужуулах- Хамгийн багадаа долоо хоногт нэг удаа гуужуулагч ашиглан үхсэн эсүүдийг арьснаас гуужуулах.
4. Тонер ашиглах- Тонер нь арьсны үлдэгдэл бохирдлуудыг цэвэрлэж, арьсан дахь хүчил суурийн балансыг тэнцвэржүүлэх үүрэгтэй. Тонер ашиглахдаа хөвөнд шингээн арчиж болно эсвэл тонерийг гараараа нүүрэндээ зөөлөн товших маягаар шингээж болно. Тонерийг хөвөнд шингээснээр арьсны бохирдлыг сайн арчин авдаг ч хөвөннь өөрөө ихэнх тонерийг шингээдэг гэдгийг бүү мартаарай. Харин хуурай арьстай хүмүүс тонерийг шууд арьсандаа түрхсэнээр бүх тонер арьсанд чийгшил болон очих болно. Энэ нь арьсыг дараагийн арчилгааны үе шатанд бэлтгэн өгдөг.
5. Чийгшүүлэх- Чийгшүүлэлт нь арьсны тослогийн тэнцвэрийг хадгалдаг. Дэндүү хуурай болон дэндүү тослог арьс нь хүний арьсан дээр батна гарах нөхцөл бүрдүүлж өгдөг. Харин зөв зохистой чийгшүүлснээр энэ асуудлыг бүрэн шийднэ.
6. Хамгаалах- Арьс арчилгааны хамгийн сүүлийн бөгөөд үнэхээр чухал үе шат бол арьсаа нарны хорт хэт ягаан туяанаас хамгаалах. Иймээс чийгшүүлэлтийн дараагаар арьсандаа нарны тос түрхэж хэвших хэрэгтэй.
AРЬС АРЧИЛГААНААС ГАДНА АРЬСАА ЭРҮҮЛ БАЙЛГАХЫН ТУЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭМЭЛТ ЗӨВЛӨГӨӨНҮҮДИЙГ МЭДЭХ.
1. Арьсыг детоксжуулах смүүти бэлтгэх.
2. Нүүрний багс порлоноо байнга угааж хэвших. Энэ дадал нь нүүр будалтын багс порлонд байдаг олон нян бактерийг таны арьс уруу нэвчин орохоос сэргийлнэ.
3. Чихэртэй амттан, түргэн хоол зэргийг идэхээ багасгаснаар арьсан дээр гардаг батга багасаж арьс балансаа олох боломжтой болно. 3. Гуужуулагчийг хэтрүүлэн хэрэглэн арьсаа хэт хуурайшуулахаас болгоомжлох.Арьс гуужуулах шаардлагатай ч хэтрүүлэн хэрэглэх нь аюултай. Тиймээс долоо хоногтоо дор хаяж 1 хамгийн ихдээ гурван удаа гуужуулагч ашиглах нь зохистой.
4. Ариутгалын зорилгоор хлорамин ихээр агуулсан усан санд орохын өмнө болон дараагаар нүүрний арьсыг сайн цэвэрлэж чийгшүүлэх хэрэгтэй.
5. Спортын бэлтгэлийн дараагаар шууд усанд орсноор арьсан дээрх бохирдлууд батга болох асуудал үүсэхгүй.
6. Удаан хугацаагаар буюу 30-аас дээш минут хэт халуун усанд орохоос зайлсхийх. Хэт халуун шүршүүр нь арьсыг чийгшлээ алдах болон үрчлээтэхэд хүргэдэг учраас халуун бүлээн усанд орох эсвэл халуун
7. Эрт унтаж хангалттай хэмжээний нойр авснаар арьс гэрэлтэж залуу харагдана. Мөн түүнчлэн нойр дутуу явах нь стрессийн хэмжээг нэмэгдүүлдэг ба энэ үед хүмүүсийн буруу хооллох эсвэл чихэрлэг зүйл идэх дуршил энгийн үеийнхээс 10 дахин нэмэгддэг. Ийм учраас өдөрт хангалттай нойр авах буюу 7-оос 8 цаг унтаж амарч байх хэрэгтэй.
ӨДӨР ТУТМЫН ХООЛ ХҮНС АРЬСНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛДӨГ ҮҮ?
Хооллолт нь арьсанд маш чухал нөлөөтэй ба антиоксидантаар баялаг хүнсний ногоо, жимсийг арьсаа цэвэрлэхийн тулд хооллолтондоо нэмэх хэрэгтэй.