“Хаадын тоглоом” цувралын бүх жүжигчид нэгэн дор цуглалаа

olloo_mn_1501638225_game-of-thrones-cast“Хаадын тоглоом” цуврал киноны нэгээс наймдугаар бүлэгт тоглосон бүх жүжигчин Нью-Йорк хотын “Radio City Music Hall”театрт цуглаж, эцсийн буюу наймдугаар цувралыг нээх улаан хивсний ёслолд оролцжээ.

Дэлхийн кино наадмуудын шилдэг шагналыг удаа дараа хүртсэн энэхүү кинонд Вестеросын хаант улсын талаар өгүүлдэг бөгөөд АНУ-ын 30 сая гаруй үзэгчдийн сонирхлыг татсанаар “HBO” сувгийн хамгийн шилдэг бүтээлээр тодорсон билээ.

Эцсийн цувралын зураг авалт 2017 оны 10 дугаар сард эхэлснээс хойш цувралын үйл явдлын талаарх мэдээллийг нууцалсаар ирсэн бөгөөд зөвхөн жүжигчдийн зургийг л олон нийтэд дэлгэж байсан юм. Цувралын эхний зургаан бүлэг тус бүр 10 ангитай байсан бол долдугаар бүлэг 7 ангитай байсан юм. Харин эцсийн цувралын хувьд 6 ангитай байж магадгүй хэмээн таамаглаж байна.

Наймдугаар цуврал дөрөвдүгээр сарын 14-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох юм. 13 настайгаасаа эхлэн уг цувралд Аря Старкийн дүрийг бүтээсэн Мэйси Уиллиамс өдгөө 21 нас хүрчээ. Тэрбээр хэлэхдээ, Умард Ирландын маш хүйтэн цаг агаарт гадаа зураг авалтад оролцож байсан үеийг хэзээ ч мартахгүй гэжээ.

Зохиолч Жорж Р.Р.Мартины “Гал мөсний дуун” зохиолоос сэдэвлэсэн энэхүү цуврал киноны эцсийн бүлэгт төмөр ширээний төлөөх агуу тулааны талаар өгүүлэхээс гадна үхэшгүй мөнхийн Шөнийн хаанаар удирдуулсан Цагаан үхдлүүдийн зомби арми хүн төрөлхтөнд аюул занал учруулахаар өмнө зүгээс ирж буйг харуулах юм.


“Хаадын тоглоом” цувралын бүх жүжигчид нэгэн дор цуглалаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex