Уг дэглэмээр сарын дотор 10-15 кг турах бөгөөд гол нь өлсөхгүй ядрахгүйн дээр эрүүлжиж улам залуу болно хэмээн эмч зөвлөжээ.
Хориглох хүнсний бүтээгдэхүүн: Төмс, цагаан гурил, цагаан будаа, давс, сахар, давсалсан бүтээгдэхүүн, гурил, гоймон зэргийг эрс хориглоно.
Зөвшөөрөх хүнсний бүтээгдэхүүн: Давсгүй мах- адуу, үхрийн мах илүү тохиромжтой. Тослог багатай сүүн бүтээгдэхүүн, бүх төрлийн навчит ногоо, байцаа, гурвалжин будаа, гадилнаас бусад жимс, ургамлын гаралтай цай гэх мэт.
Махаа чанаж эсвэл гриллдэж хэрэглэвэл илүү үр дүнтэй. Мөн дээр дурьдсанчлан давс огт хэрэглэхгүй бөгөөд махаа сонгино, сармис, яншуй зэргээр амталж хэрэглэнэ. Өдрийн цагт зөвшөөрөх хүнсний бүтээгдэхүүний жороор хийсэн хоолоо иднэ. Оройн цагт тараг, жимс, ааруул зэргийг хүссэнээрээ идэж болно.
Хэрэв та сарын хугацаанд энэ маягаар эрүүл хооллож чадвал үр дүн маш хурдан гарах болно. Эхний өдрүүдэд давсгүй хоол идэхэд хэцүү санагдаж магадгүй. Гэхдээ яваандаа хүний бие давс нэхэхээ больдог байна. ДЭМБ-аас хүний өдөрт хэрэглэх давсны хэрэглээг 6 гр хэмээн заасан байдаг. Харин манай орон давсыг хэтрүүлэн хэрэглэдэг орны тоонд ордог бөгөөд өдөрт 5гр хэрэглэхийг зөвлөжээ. Үнэндээ бид өдөр тутам буруу хооллож байснаас тэр зуршлаа гээж чаддаггүй. Цагаан гурил, будаа, сахар гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй 14 хоног байж чадвал энэ нь өөрт зуршил болж үлддэг байна. Энэхүү дэглэм нь илүүдэл жингээ гээхэд тустай төдийгүй чихрийн шижингийн эхэн үеийг эмчлэхэд эерэг нөлөө үзүүлдэг байна.