Дуучин Селена Гомес тэрээр яагаад өдийг хүртэл ганц бие яваа талаараа ярилцлага өгчээ. Хэдийгээр түүнийг анхны хайр Жастин Биберээ мартаж чаддаггүй, мөн нэр алдартай олон эрчүүдтэй холбон ярьдаг ч тэрээр өнөөдөр уран бүтээлдээ бүхий л анхаарлаа хандуулан ганц бие байгаа юм.
Селена Гомесын хувьд сүүлийн жилүүд ихэд хүнд хэцүү байжээ. Тэрээр химAийн эмчилгээ хийлгэж, хэвлэл мэдээллийнхэний байнгын хараанд байсан хэдий ч энэ бүхнийг 26 настай дуучин бүсгүй “ганцаараа” даваад гарчээ.
Селенаг хэвлэлийнхэн хуучин найз залуу болох Жастин Бибэртэй байсхийгээд л эргэн нийлүүлдэг ч залуус дотно харилцаагүй, харин сайн найзууд болж үлдсэн байна. Түүнчлэн Селена Гомесыг жүжигчин Орландо Блум, Сэмюэль Крост нартай холбон, дотно харилцаатай гэж байсан ч энэ бүх мэдээлэл албан ёсоор батлагдаагүйн дээр залуу дуучин бүсгүйн зүрх сэтгэл одоохондоо эзэнтэй болоогүй, тэрээр хайр сэтгэлийн харилцаанд нээлттэй байгаа гэжээ.