Муурны тухай сонирхуулах 10 баримт

TWO TONED CATМууранд дуртай, дургүй чинь хамаагүй ээ. Тэр хөөрхөн том нүдтэй, харваас өөртөө таарсан жижигхэн зальтай, “үст бүрзээхэй” амьтныг зөвхөн дуртай, дургүй талаас л авч үзнэ гэдэг дэндүү харамсалтай биш үү? Яагаад гэвэл мууранд бидэнд ч байдаггүй зан, бүр чадвар хүртэл бий. Баримт нэг нь…

• Баримт 1
Муур өөрийнхөө эзний алхааг 100 алхмын цаанаас ч мэдэрдэг. Тийм л учраас чамайг орой гэртээ ирэхэд чинь тэр үүдэнд хүлээгээд сууж байдаг юм.

• Баримт 2
Гэрийн жирийн муур амьдралынхаа туршид дунджаар 10,950 цаг хүржигнэдэг байна. Энэ нь ойролцоогоор 456 хоног гэсэн үг юм.

• Баримт 3
Муур яг л хүн шиг I, II бүлгийн цустай байдаг.

• Баримт 4
Муурыг ганцхан “Меов” л гэж дуугардаг гэж бодож байна уу? Үгүй шүү, тэд 60 өөрөөр “меовлож” чадна.

• Баримт 5
Дэлхий дээр, жил бүр 4,000,000 муурыг хоолны мах болгон хэрэглэдэг.

• Баримт 6
Дэлхий дээрх хамгийн үнэтэй зарагдсан муурыг Зевс гэдэг бөгөөд “Азийн ирвэс” хэмээх үүлдрийнх гэнэ. Ширүүн өрсөлдсөн дуудлага худалдааны эцсийн үнэ 154,000 доллар дээр тогтсон аж.

• Баримт 7
Муур гарандаа тав, хөлний сарвуундаа дөрвөн хуруутай байдаг.

• Баримт 8
Дөнгөж төрсөн муурын зулзагын чихний сонсгол нь дараачийн ес дэх өдөр хүртэл нээгддэггүй. Харин нүд нь хэдэн сарын турш бүхнийг зөвхөн хөх өнгөөр л хардаг. Хэрвээ та жижигхэн зулзагатай бол таныг яг бирд шиг хөв хөх өнгөтэй болгож л харж байгаа.

• Баримт 9
Харин нэг долоо хоногтойгоосоо л зүүдэлж эхэлдэг.

• Баримт 10
Дэлхийн хамгийн мундаг муурны ангууч ямар муур байсан гээч! Шотландын Тоусер нэртэй муур 21 наслахдаа 28,899 хулганыг барьсан байна. Энэ нь өдөр бүр дөрвөн хулгана барьсан гэсэн үг юм.


Муурны тухай сонирхуулах 10 баримт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.