Цаашаа бай! – Чиний сексээс татгалзаад байгаа 7 шалтгаан

b301e930a04c6d2fabcb6cd70834ae09

Саяхан найз маань өөрийгөө огт секс хүсэхгүй байгаа тухай надад зовинонгуй хэлсэн юм л даа. Нөхөр нь түүнд ойртох үед яагаад ч юм ямар нэг шалтгаан бодож олоод хурдхан л өөрөөсөө холдуулахыг боддог болсон гэнэ. Тэр маань ер нь их даруу төлөв зантай болохоор шинэ юм турших, санаачлагатай байх тал дээр тааруухан гэдгээ хэд хэдэн удаа надад хэлж байсан. Үүнийг нь сонсоод найз нь учраас түүнд туслахаар шийдэж бага зэрэг судалгаа хийснээ та нартаа ч бас сонирхуулъя.

1. Уур, бухимдал: Ялангуяа удаан хугацаанд хуримтлагдсан сэтгэл санааны тогтворгүй, муу байдал сексийн дур хүсэлгүй болоход нөлөөлдөг. Хайртынхаа ямар нэг хийсэн эсвэл хийгээгүй зүйлд гомдож, бухимдсан эсвэл өөр ямар нэг зүйлд сэтгэл зовинож, гадагшлуулахгүй байх нь мэдрэлд нөлөөлж сексийн үеэрх мэдрэмжийг бууруулдаг ажээ. Магадгүй чи түүнийг уучилсан гэж шуудхан хариулах боловч сэтгэл дотроо гомдол тээсэн хэвжжр байвал ийм үр дүнд хүрч болох нь ээ.

2. Үтрээний үрэвсэл, хуурайшил: Хуурайшил, үрэвслийн үед бэлгийн харьцаанд ороход хорсож өвдөлт мэдрэгддэг учраас сексээс зайлсхийх, хүсэлгүй болох магадлалтай. Үрэвслийн эмчилгээ хийлгэсэн ч ахин сэдрэх нь олонтаа тохиолддог. Хуурайшлын үед эр бэлэг эрхтэнд тос сайн түрхэж өгөх хэрэгтэй байдаг.

3. Гормоны тэнцвэр алдагдах: Бамбай булчирхай, эстроген, прогесторон зэрэг нь сексийн хөдөлгүүр л гэсэн үг. Бүх эмэгтэйчүүдийн дунджаар 26% нь гормоны өөрчлөлттэй байдаг бөгөөд энэ нь үртээний хуурайшил болон сексийн хүсэл буурах шалтгаан болдог. Эмэгтэй хүн биеэсээ тестостерон ихээр ялгаруулснаар сексийн дур хүсэл өдөөгддөг бол цэвэршилтийн үед эстроген, тестостерон аль аль нь буурч бэлгийн дур хүсэл унтарч эхэлдэг байна.

4. Сэтгэл гутрал буюу өөрийгөө хүндлэх үзлээр дутмаг: Өөртөө итгэлгүй өөрийгөө голсоноос шалтгаалан сэтгэл гутралд орох нь секс хүсэхгүй байх нэг шалтгаан болдог. Эхээс төрсөн биедээ ямар ч халхавч хамгаалалтгүйгээр өөр хэн нэгнийг хүргэнэ, халдаана гэдэг маш том зүйл мэт санагдсаар, айдсаа даван туулах чадваргүй болж улмаар бэлгийн амьдрал нь хөрдөг.

5. Нэг хэвийн байдлаас залхах: Ялангуяа бэлгийн амьдралд харилцан адилгүй, ялгаатай, шинэ содон зүйлс туршиж үзэх нь маш чухал. Магадгүй чиний хайрт хуучинсаг нэгэн байж болно л доо. Гэхдээ сексээс сайхныг хүсдэггүй хүн байна гэж хэзээ ч байхгүй. Өөрөө бэлгийн амьдралдаа хачир нэмээд өгвөл хамгийн хурдан хэвийн байдалдаа эргэн орно.

6. Тачаангуй мэдрэмж төрөхөө болих: Магадгүй чи жин нэмээд өөрийгөө муухай бодсоноосоо болоод урьдных шигээ чөлөөтэй байж чадахгүй байж болно. Үнэхээр тийм бол чи хоёр зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт тачаангуй гэдэг ойлголт бол даашинзаны хэмжээ биш оюун бодол дахь хийсвэр зүйл. Туранхай байх биш өөртөө итгэлтэй байх нь тачаангуй байдлыг мэдрүүлдэг юм. Хоёрдугаарт чи өөртөө хайртаасаа илүү хатуу хандаж байж магадгүй юм шүү. Эрчүүдийн 85% нь бага зэрэг махлаг хүүхнүүдэд дуртай гэдгээ илэрхийлсэн байдаг.

7. Бас л завгүй: Тархи чинь хэтэрхий их ачаалалтай байвал биеийн дур хүсэлд хариу өгөх чадваргүй болдог. Хийх ажлын хэтэрхий олон жагсаалтаа хааяа ч гэсэн арагш тавиад өөртөө баяр жаргалыг мэдрэх боломж олго.


Цаашаа бай! – Чиний сексээс татгалзаад байгаа 7 шалтгаан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex