Жүжигчин бүсгүй уг арга хэмжээнд Уэйдийн экс эхнэр Сиоваун Фанчесээс төрсөн 11 настай хүү Зион, 17 настай хүү Заирын болон өнгөрөгч 11-р сард төрсөн бяцхан Каавиа охиныхоо хамтаар оролцсон байна. Уэйдэд мөн 2013 онд салсан эхнэрээс нь мэндэлсэн Хави нэртэй хүү байдаг билээ.
Юнион Зионтой авахуулсан зургаа инстаграмдаа оруулаад “Бид “Бахархал”-аар нэг нэгнээ дэмжиж байна” хэмээн бичжээ. Мөн тэрээр хүүхдүүдийнхээ хэд хэдэн зургийг оруулж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаа бусдад гайхуулаад авчээ.
Энэ үед Уэйд Торонтод тоглолттой байсан учраас гэр бүлийнхэндээ хамт байж чадаагүй аж. Гэвч тэрбээр хүүгээ дэмжиж, инстаграмдаа зургийг нь оруулсан байна.
Юнион дагавар хөвгүүдтэйгээ хамтдаа амьдарцгаадаг юм. 2015 онд өгсөн нэгэн ярилцлагадаа жүжигчин бүсгүй “Гурван хүүхэдтэй гэр бүлд нэгдэж, хойд ээж болно гэдэг амаргүй. Гэхдээ л олуулаа хамтдаа байсан нь илүү дээр. Бид агуу их хайраар дүүрэн гэр бүл” хэмээн ярьж байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn