Залуу насанд заавал туршиж үзэх 8 зүйл

5dsk930fl8qnpop2o8kpa4sjd3

Чи залуу байна, хийж бүтээх зүйл их байна. Нийгэмд болоод амьдралдаа олон зүйл хийж бүтээхээс гадна дурсамжаа бүтээхээ мартаж болохгүй. Ажилдаа яарсан нэгэн хэвийн өдрүүд биш элгээ хөштөл инээж, хөгжилдсөн, зориг гаргасан, шинийг мэдэж, мэдэрсэн өдрүүд л сэтгэлд чинь үлдэх болно.

1. Нүцгэн зургаа зуруул
Нүцгэн фото зураг авахуулах нь нэг талаар түгээмэл, нөгөө талаар их эрсдэлтэй болоод байх шиг. Харин цор ганц хувь зурагдах хөрөг зураг бол хичнээн сонгодог, сайхан. Яг л Титаник дээр гардаг шиг хэвтээд урд талаасаа, юм уу нуруунаасаа, зогсоогоороо гээд ямраар ч зуруулж болно. Ямар ч уран бүтээлчийн зүрхийг эзэмдсэн гайхамшигт бүсгүйн дүрээ бийрээр мөнхлүүлээрэй.

2. Зугтаж ханалаа
Нэг удаа ч гэсэн зориг гаргаад өөдөөс чинь аль байдгаараа мишээл тодруулж, микрафоноо барин ирэх сэтгүүлчийн асуултад камераас нь санаа зоволгүйгээр хариулж, өөрийнхөө үзэл бодлыг хуваалцаж үзээрэй. Дараа нь чамд хөөрхөн дурсамж үлдэх болно.

3. Хөгжмийн фестивалийг “түйвээ” 
Хэнээс ч шүүмжлэл сонсохгүйгээр, сонссон ч тоохгүйгээр дураараа дургих боломж бас зориг залуу насанд хамгийн их байдаг. Тийм болохоор тэр боломжийг, бас тийм зоригийг алдаж үл болно. Хамгийн гол нь галзуу найзуудтайгаа ханьсахаа мартав аа. Очоод ямар нэг солиотой зүйл хий. Нэг өдөр ч гэсэн нэр төр гэж нэрлэсэн нэрэлхүү зангаасаа салах гээд үз.

4. Экстрим спорт
Экстрим спортыг нэг удаа ч гэсэн туршиж үзэх юмсан гэж бодож байсан уу? Шүхрээр буух, чөлөөт үсрэлт, снөүборд, скэйтээр гулгах, мото спортууд гэх мэт. Магадгүй чамд аймар байсан ч айдсаа давж туулах ямар байдгийг мэдээд ав.

5. “Гоо сайхны олимп”-д оролц
Гоо сайхныхаа ид шидийг гаргаж мисс, моделийн тэнмцээнд хүчээ сориод үзээрэй. Заавал түрүүлэх албагүй. Зүгээр л тэндээс өөртөө итгэх итгэлээ улам батжуулж, биеэ авч явах байдал, гоо сайхны хичээлүүдийг нь сурчихсан байхад ч болоод явчихна.

6. Хайнга бай
Энэ нь мэдээж хууль зөрчиж шоронд орохыг хэлж байгаа юм биш. Зүгээр л өөрийнхөө бас бусдын дүрмийг зөрчөөд үз. Ууланд хамгаалалтгүй авирах, юунд ч санаа зоволгүй шөнөжин бүжиглэх, зугаалах, нэг ч царайг нь харж байгаагүй хүнийхээ болзооны саналыг зөвшөөрөх…

7. Сурталчилгаанд тогло
Ямар нэг телевизийн, сонин, радиогийн сурталчилгаанд тоглох санал чамд ирж байсан биз дээ? Тэр сайхан боломжийг алдаж явуулчихаад дараа нь бага ч гэсэн харамсч байсан гэж барьсан ч бэлэн байна. Ямар ч эмэгтэйн дотор олон хүний өмнө гоо үзэсгэлэнгээрээ гайхуулах хүсэл нууцхан ч гэсэн байж л байдаг. Яагаад бусдын юу гэж бодох бол гэдэгт тааруулж өөрийнхөө хүслийг барих ёстой гэж? Яадаг юм, оролдоод үзэцгээе. Дараагийн удаа тийм боломж олдох л юм бол алдаж болохгүй шүү. Магадгүй чамд таалагддаггүй бүтээгдэхүүний сурталчилгаа байж болно л доо. Гэхдээ чамайг таньдаг хүмүүсийн хувьд бүтээгдэхүүн биш, чи л чухал байх болно. Зөвшөөрсөн хариу хэлэхээсээ өмнө санал тавьсан байгууллагын талаар сайтар судлаж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг эсэхийг нь нягтлаарай.

8. Мөрөөдлийн ажлаа хийж үз
Орлого сайтай, баталгаатай ажлын байртай болох боломжтой гэж бодсоноосоо болоод өөрийнхөө огт сонирхдоггүй салбарыг сонгочихсон уу? Бүхэл бүтэн гэр бүлийг тэжээх үүрэг хүлээгээгүй байгаа дээрээ, эсвэл ээж ааваасаа түр зуур ч болов санхүүгийн тусламж авах боломжтой байгаа бол өөрийнхөө дуртай зүйлд 3 сараа зориул. Цалин бас цаг зав хоёрыг мартаж түүнийхээ төлөө өөрийгөө бүрэн зориул. Телевизийн нэвтрүүлэгч болохыг хүсдэг хэрнээ нягтлан бодогч болчихсон байж болно. Тэгвэл нэвтрүүлэгчийн сургалтанд суугаад, дадлагаараа мэдээ уншаад үз. Магадгүй чамд аль дээрээс л хэрэгтэй байсан “шийдэх” зориг чинь ундраад л ирчих юм билүү?


Залуу насанд заавал туршиж үзэх 8 зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.