Нас ахихаас гадна олон хүчин зүйлсийн улмаас арьсанд үрчлээ үүсдэг. Энэ талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1
Арьсанд чийг дутагдахаар арьс үрчлээтдэг. Цэцгийг услахгүй байхаар хатдагтай ижил. Тиймээс та арьсаа үргэлж чийгшүүлэхээс гадна чийгшүүлэгч хэрэглэж байгаарай.
Алхам №2
Шил зүүхгүйгээр олон цаг ном унших. Нүд орчмын үрчлээ ингэж л үүсдэг.
Алхам №3
Тосыг буруу түрхэх. Тосыг түрхэх хурууныхаа өндгөнд бага зэрэг аваад улмаар цагирлаж буйгаар арьсандаа жигд түрхдэг
Алхам №4
Амин дэм дутагдах. Амин дэм дутагдахаар арьс аяндаа үрчийж, харладаг.
Алхам №5
Идэвхтэй хөдөлгөөн таныг улам л залуужуулна. Тиймээс та залхуу зангаа хаяад гоо сайхныхаа төлөө идэвхтэй хөдөлгөөнийг амьдралынхаа нэгээхэн хэсэг болгоорой.
Алхам №6
Наранд гарахаасаа өмнө зориулалтын хамгаалалттай тос түрхэх. Нар арьсыг үрчлээтүүлж, харлуулдаг.
Алхам №7
Сайн амарч байж арьс мөн эрүүл бас гэрэлтсэн байна. Нойр муутай хүний арьс хар бараан эмзэг байдаг. Мөн энэ үед өнгөц үрчлээ үүсдэг.
Алхам №8
Тамхи бол арьсны жинхэнэ дайсан. Тамхи татдаг хүний арьс маш эмзэг байдаг.
Алхам №9
Нүүрээ буруу цэвэрлэх. Хатуулга ихтэй савангаар нүүрээ угаах нь арьсыг гүн гэмтээж үрчлээтүүлдэг байна.