Диана гүнжийн дүрд тоглох жүжигчин тодорчээ

307
Их Британийн Хатан хааны гэр бүлийн тухай өгүүлдэг “Титэм” цуврал киног бүтээгчид удтал эрэн хайсны эцэст Диана гүнжийн дүрд тоглох жүжигчнийг сонгож авсан байна. Энэ хариуцлагатай ажлыг тийм ч ихээр нэрд гараагүй байгаа Эмма Коррин гэдэг залуу жүжигчинд даалгажээ.
Коррин бүсгүй Диана гүнжийн дүрийг цуврал киноны дөрөвдүгээр ангид бүтээх юм. Өдгөө “Титэм” киног бүтээгчид цувралын гуравдугаар улирлыг дуусгаж байгаа билээ. Домогт Диана гүнж Уэльсийн хунтайж Чарльзтай 1981 онд гэрлэсэн түүхтэй. Буяны үйлс бүтээдэг байснаараа ихэд нэрд гарсан хатагтай Ди 1997 оны наймдугаар сард Парис хотноо зам тээврийн ослоор нас барсан юм.

Эх сурвалж www.wikimon.mn


Диана гүнжийн дүрд тоглох жүжигчин тодорчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.