Жирэмсний үед жүрж идвэл хүүхэд харшилтай болдгийн шалтгаан

Жүрж нь цитрусын төрлийн жимс учир жирэмсний үед идэх нь жирэмсний турш хоолойн өвчин болон ханиад томуу хүрэх шалтгаан болдог. Ингэснээр танд болон таны хүүхдийн өсч, амьдарч буй орчинд халдварыг өсгөх нөхцөл болдог байна.

Хэвлийдээ шинэ хүн тээж буй эх хүн бүр үрээ эрүүл энх өсөн торниж, ирээдүйд ихийг бүтээх мундаг нэгэн болж төрөөсэй гэж хүсдэг. Энэ үед идэх хоол хүнс нь хүүхдийг харшилтай болгодог эсэхийг судлах нь маш чухал. Үгүй бол хүүхдээ хэвлийд байхад нь та харшилтай болгож мэдэх юм.

Тэгвэл бидний амтархан иддэг жүрж жимс хүүхдийг харшилтай болгодог уу. С амин дэмээр баялаг энэ жимс зарим талаар харшил үүсгэх магадлалтай байдаг аж. Тэгвэл яагаад харшил үүсгэдэг болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар энд дурдъя.

Яагаад жирэмсний үед жүрж аюултай гэж?

Дараахь хүчин зүйлсүүдийн улмаас жүрж жимс жирэмсний үед аюултай хүнсэнд тооцогддог байна:

  • Жүрж нь цитрусын төрлийн жимс учир жирэмсний үед идэх нь жирэмсний турш хоолойн өвчин болон ханиад томуу хүрэх шалтгаан болдог. Ингэснээр танд болон таны хүүхдийн өсч, амьдарч буй орчинд халдварыг өсгөх нөхцөл болдог байна.
  • Таны дархлалын систем жирэмслэлтийн турш маш сул байдаг. Тиймээс хоол хүнсний бохирдол, нянгуудаар амархан өвчлөх эрсдэлтэй юм. Ялангуяа, хүнсэнд агуулагддаг Листериа хэмээх эхсийг нэвтэлдэг бактер биед нэвтэрч улмаар хэвлий дэх хүүхдийг харшилтай болгодог байна.
  • “Цэвэр жимсийг шахаж гаргасан” гээд л олон сайхан үгтэй шошготой жүржийн шүүс нь хүнсний элдэв халдварт бактерийг агуулж байдаг. Тиймээс жүржийн шүүс уумаар байвал “Хоргүйжүүлсэн” буюу  “Pasteurized” гэсэн бичигтэйг нь сонгоорой.

Хэрэв та одоо хоолны нян бактериар өвчилсөн байгаа бол жүржийн шүүс ууснаар бие усгүйдэх эрсдэлтэй гэдгийг мөн дурдъя. Ингэснээр та цагаасаа өмнө төрөх магадлалтай юм. Тиймээс жүржийн шүүсийг жирэмсний хугацаанд аль болох уухаас татгалзах хэрэгтэй.

 

Жүржийн хоргүйжүүлсэн жүүс гэж юу вэ?

Хоргүйжүүлсэн жүржийн жүүс нь кальц болон эрдэс бодисын хэрэглээг ихээр агуулсан байдаг учир хүүхдийн ясны ургалтанд маш их ач тустай.

  • Витаминжуулсан жүржийн жүүс таныг өглөөгүүр дотор хорсох, дотор муухайрах зэрэг зовиураас салгах сайн сонголт байх болно.
  • Үүгээр зогсохгүй өдөр бүр уудаг жирэмсний витаминууд нь таны биеийг витаминжуулах баялаг сан юм.

 

Жирэмсний турш жүржийг хэрхэн зохистой идэх вэ:

АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөж буйгаар жирэмсэн эмэгтэй өдөр бүр 85 мг С витамин ууж занших ёстой аж.

Тиймээс энэхүү амин дэмийг жүржээс хэрхэн нөхөн авч болох талаар доор дурдъя.

3047

1. Витамин С-гийн баялаг нөөцтэй:

  • Жүрж бол витамин С-гээр маш баялаг учир жирэмсний турш таныг энэ витаминаар хангаж чадна. Ингэснээр таны дархлалын систем хүчтэй байх болно.
  • Энэ нь төмөр, цайрыг өөртөө агуулдаг учир дархлалын системийг дэмждэг.
  • Анагаах ухаанаар нотлогдсон зүйл бол жүрж нь таны хүүхдийн дархлааг ч сайжруулдаг байна.
  • Иймд өдөр бүр жүрж идэх нь жирэмсэн эмэгтэйд нэн тустай. Гэхдээ бага хэмжээгээр идэхийг бүү мартаарай.

2. Жүржийн харшил үүсгэгчийг хэрхэн бууруулж хэрэглэх вэ:

  • Дараахь судалгаагаар жүржийн харшил үүсгэх магадлалыг бууруулж идэх хувилбарыг танд санал болгож байна.
  • Ингэснээр тархины хөгжлийг ч мөн дэмждэг байна.

Фолийн хүчил:

  • Фолийн хүчил бол жирэмсний үед уухад зохистой хамгийн тэжээллэг витамин юм. Энэ нь цусны эсийг үүсгэж, шинэ эд эсийн үржлийг дэмждэг.
  • Фолийн хүчил ууж байгаа үед хэвлийд тээж буй ургийн жингийн өсөлт сайн байдаг.
  • Та жирэмсний хугацаанд фолийн хүчлийг энгийн үеийнхээс 5-10 дахин илүү өндөр хэмжээгээр хэрэглэх ёстой.
  • Фолийн хүчил хэвлий дэх хүүхдийг мэдрэлийн системийн гажгаас урьдчилан сэргийлдэг.
  • Тэгвэл жүрж жимс нь таны хэрэглэх ёстой фолийн хүчлийн 9 хувийг өөртөө агуулж байдаг.

 

Жүржийн хальс:

  • Жүржийн хальс нь өөртөө асар их витамин С-г агуулж байдаг. Тиймээс түүнийг хаях гэж яарах хэрэггүй.
  • Энэ нь анти-оксидантын үр ашигтай эх үүсвэр юм.
  • Иймээс сайтар угааж цэвэрлэсэн жүржийн хальсыг үрээд салатанд хийх, цайндаа хийж уух нь танд жирэмсний турш витамины нөөцийг тань сэргээх болно.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

 


Жирэмсний үед жүрж идвэл хүүхэд харшилтай болдгийн шалтгаан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.