“Хаадын Тоглоом” цувралын од, жүжигчин Эмили Кларк гуравдугаар сарын сүүлээр Нью-Йорк Таймсын “The New Yorker” буланд эссэгээ нийтэлж, уг цувралд тоглож байх үедээ хоёр ч удаа тархины хүнд мэс засалд орж байсан тухайгаа анх удаа олон нийтэд дэлгэсэн билээ.
Саяхан тэрээр ‘CBS Sunday Morning’ нэвтрүүлэг үеэрээ өөрт тохиолдсон тархины цус харвалт болон хэрхэн түүнийг даван туулсан талаар ярьж, тархины мэс засалд орсны дараах үеийн зургаа харуулсан байна.
Мөн жүжигчин бүсгүй өөртэй нь адил өвчнөөр шаналж буй залуучуудыг дэмжих зорилгоор ‘SameYou’ буяны үйл ажиллагааг эхлүүлээд буй. Эмили Кларк өвчнийхөө талаар олон нийтэд дэлгэсний дараа инстаграм хуудасдаа богино бичлэг оруулж, өөрийг нь дэмжиж, урам зориг хайрласан бүх хүмүүст талархал илэрхийлээд түүнтэй адил тархины гэмтэл авсан ч өвчнөө даван туулж буй бусад хүмүүсийг түүхээсээ хуваалцахыг хүссэн байна.