“Хаадын тоглоом”-ын төгсгөлийн бүлэг гарахыг хуруу тоолон хүлээж буй кино хорхойтнууддаа зориулан дараах сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Өөрийнхөө төрсөн ордоор шинжиж аль шидэт дүр болохоо мэдэхийн сацуу кинотой холбоотой зарим нэг мэдээллээ сэргээн санаарай.
Хонь (3 сарын 21 – 4 сарын 19): ЛУУ
Хонины ордны үндсэн махбодь нь “гал” юм. Тиймдээ ч энэ ордныхон хамгийн эцэж цуцашгүй сэтгэлийн тэнхээтэй хүмүүс байдаг. Мөн Хонины ордны өөр нэг гол шинж бол эрх чөлөө, эзлэн түрэмгийллийг хүсдэг байдал юм. Тиймээс тэднийг хамгийн сайн илэрхийлэх дүр бол гал дүрэлзүүлсэн луу!
Үхэр (4 сарын 20 – 5 сарын 20): ВЕЙРДВҮҮД МОД
Үхрийн ордны хүмүүс бие даасан, хариуцлагатай, даруу төлөв зантай байдаг. Түүнчлэн хорвоо ертөнцийг бодитоор хардаг, хашир, амьдралын ухаантай. Эдгээр шинжийг агуулсан дүр бол Вестеросын үхэшгүй мөнх Вейрдвүүд мод. Үхрийн ордны хүмүүсийн өөр нэг авууштай тал нь өөрийн хайрладаг зүйлсэд бүх оршихуйгаа ч зориулж чаддаг, зорьсон зүйлээсээ хазайдаггүй чанар юм.
Ихэр (5 сарын 21 – 6 сарын 20): ГУРВАН НҮДЭТ ХЭРЭЭ
Ихрийн ордод төрөгсөд маш өндөр мэдрэмжтэй, үргэлж мэдлэгт тэмүүлж байдаг болов ч нөгөө талаас хоёрдмол зан чанартай, хамгийн их хувирамтгай хүмүүс юм. Яг л гурван нүдэт хэрээ шиг. Үндсэн махбодь нь “агаар” бөгөөд бүх талын мэдлэгтэй, дасан зохицох чадвар өндөр. Гэвч амиа бодсон, аар саар зүйлд ач холбогдол өгдөг, шазруун зан ихрийн ордныхонд бас байдаг.
Мэлхий (6-р сарын 21-ээс 7-р сарын 22): ВАРГУУД
Варгууд бол амьтантай холбоо тогтоож, тэдний нүдээр аливааг харах чадвартай. Харин мэлхийн ордныхон сэтгэл хөдлөлөө гүнзгий мэдэрч, чухал бөгөөд бодит үнэнийг олж харах чадвартай юм. Ийм ч учраас бусдын зовлонг ойлгож, хуваалцаж чаддаг. Тэд өөрийнхөө тухай бусдад ярих дургүй, түүний санаа бодолд нэвтрэх тун хэцүү. Магадгүй энэ чанар нь мэлхийн ордныхныг Варгууд төстэй гэж бодоход хүргэж болох юм.
Арслан (7-р сарын 23-аас 8-р сарын 22): УЛААН ШУЛАМ
Улаан шулам бол хүчирхэг, дур булаам дүр. Түүний дүр төрх гал, нарыг эрхгүй санагдуулна. Эдгээр нь арслангийн ордны үндсэн махбодь, эзэн гариг юм. Арслангийн ордныхон өөрсдийгөө ертөнцийн төв гэж боддог, бүхний тэргүүнд явж, удирдан чиглүүлэхийг хүсдэг. Нөгөөтэйгүүр энэ орд гэрэл, бардамнал, хүч чадалтай гүнзгий холбогддог тул Улаан шуламтай тэднийг зүйрлэхэд буруудах зүйлгүй.
Охин (8 сарын 23 – 9 сарын 22): ДЭЛТ ЧОНО
Охины ордныхон бол сайн хамгаалагч, халамж анхаарал тавигчид юм. Тэд гүнзгий дурлаж, хайрласан хүмүүсээ бусдаас илүү халамжлан, хамгаалдаг. Мөн эргэн тойрны хүмүүсээ аз жаргалтай байлгахын тулд жижиг гэлтгүй зүйлд анхаарал хандуулж, хэнийг ч ардаа орхидоггүй. Яг л Старкуудын бэлгэ тэмдэг дэлт чонотой адил.
Жинлүүр (9 сарын 23 – 10 сарын 22): ҮХДЭЛҮҮДИЙН АРМИ
Жинлүүрийн ордны хүмүүс харилцаандаа тэнцвэр, нийцэл зохицлыг бий болгохын тулд бүхнийг хийдэг. Гэлээ ч буулт хийхдээ мөн үзэл бодлоо өөрчлөхдөө амархан. Тэр сэтгэлийн тэнхээ багатай, тэдэнд “үгүй” гэж хэлэх нь хэцүү байдаг. Шунал, дур хүсэлд амархан автдаг. Энэ чанараараа үхдэлүүдийн армитай төстэй байж мэдэх юм. (Эсрэг талын дүрээр тодорсондоо гомдоогүй биз дээ?)
Хилэнц (10 сарын 23 – 11 сарын 21): ВАРЛОК (шидтэн)
Хилэнц бол хамгийн хүчирхэг ордуудын нэг. Энэ ордынхон нарийн зөн билигтэй, эрч хүчтэй, шийдэмгий байх нь элбэг. Хүссэнээ авахын тулд юу ч хийж мэдэх хилэнцүүдийг Варлокуудтай адилтгахгүй бол өөр юутай харьцуулагдана гэж?
Нум (11 сарын 22 – 12 сарын 21): ХАР СҮҮДЭР
Нумын ордныхон бусдад захирагдах, хавчигдан гадуурхагдах дургүй хүмүүс. Мөн эрх дураараа байх дуртай тул хязгаарлагдмал зүйлийг үзэж яддаг. Хүнд нөхцөл байдлаас ч туйлын амархан гарч чаддаг тэднийг Мелисандрагийн төрүүлсэн хар сүүдэртэй адилтгажээ.
Матар (12 сарын 22 – 1 сарын 19): ЦАГААН АЛХАГЧИД
Матрын ордынхон бол нисэж буй ялааг ч өөрийн торондоо оруулах чадвартай аалз лугаа ухаантай, тэсвэр хатуужилтай хүмүүс. Үүнээс гадна хүмүүст тусалж, авахаасаа илүү өгдөг. Асар их тэвчээртэй тул бүх бэрхшээлийг даван туулж, алхам алхмаар зорилгодоо хүрдэг. Тэднийг юу ч тээнэгэлзүүлж, ухрааж чадахгүй. Бүтэн 7 бүлгийн турш тууштайгаар үхдлүүдийн армийг бий болгож, долоон хаант улсыг эрхшээлдээ оруулахаар тэмцэж буй цагаан алхагчид бол яалтачгүй матрын ордныхон мөн шүү.
Хумх (1 сарын 20 – 2 сарын 18): НҮҮРГҮЙ ХҮН
Хумхын ордныхон сул дорой бас хүч чадалтай. Тэдний дотор бурхан ч бий буг ч бий. Мөн тэд хэнтэй ч адилхан байхыг хүсдэггүй. Энэ бол хурц ухаантай, алс хэтийг харж чаддаг хүмүүсийн шинж тэмдэг юм. Тэднийг хамгийн сайн илэрхийлэх дүр бол “нүүртэй” олон бурхдад үйлчилдэг нүүргүй хүн юм.
Загас (2 сарын 19 – 3 сарын 20): ОЙН ХҮҮХДҮҮД
Загасны ордныхон нэг төлөөс нууцлаг, байнга өөртэйгөө зөрчилдөж байдаг боловч нөгөө талаас цэцэн мэргэн, асар их зөн билигтэй хүмүүс юм. Мөн тэд сүнсийг жинхэнэ бодитой хэмээн итгэж, далд нууц амьдралыг илүү гүнзгий ойлгоно. Энэ онцлог шинжүүд нь тэднийг ойн хүүхдүүдтэй адилтгахад хүргэжээ.
ub.life