Солонгос галби хийх арга /Үхрийн шарсан хавирга/

56229266_306589090016671_5809317011599130624_n

Солонгос галби хийх арга
/Үхрийн шарсан хавирга/

Галби бол үхрийн жижиг хавиргуудаар хийдэг хоол юм. Будаанаас гадна салатны, далайн байцаануудаар хачирлавал зохимжтой.

Орц:
-16 жижиг хавирга
-1 аяга буурцагны соус /soy sauce/
-3/4 аяга элсэн чихэр
-1/2 аяга цэвэр ус
-1 ширхэг лийр /хэрчсэн/
-1 ширхэг сонгино /хэрчсэн/
-2 хоолны халбага нунтаг сармис
-4 хоолны халбага ургамлын то
с -1 хоолын халбага перец
-1 хоолны халбага цагаан гааны шүүс
Жор:
1. Хавиргаа угаана. Дараа нь усанд хийж 1 цаг дэвтээгээд шүүж гаргана.
2. Сонгино, лийрээ хамтад нь нухашлана. Нухашлагч машинд хийж болно.
3. Нухшаа өөр саванд шилжүүлээд дээр нь махнаас бусад үлдсэн найрлагуудыг хийж холино.
4. Дэвтээсэн хавиргаа хольцтой саванд хийж таглаад 8-10 цаг даршилж хонуулна.
5. Маргааш нь хавирганыхаа тал бүрийг 2-3 минут орчим шарж гаргана.
6. Бэлэн болсон галбиг будаатай олгоно.

 

Солонгос галби хийх арга /Үхрийн шарсан хавирга/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.