Эмэгтэйчvvд ирээдvйд одооныхоосоо намхан, мяраалаг мєн зvрх, судасны vйл ажиллагаа нь хавьгvй сайн, бэлгийн хувьд идэвхтэй,
нєхєн vржихvйн хувьд “чадвартай” болон хувьсана гэж эрдэмтэд vзжээ. Энэ нь хvний хувьсал єнєє ч vргэлжилж байгааг баталсан олон судалгааны сvvлийнх бєгєєд эм хvйстнvvд ноёрхогч хvчин болно гэж vздэг эрдэмтдийг баярлуулсан дvгнэлт болжээ. Судалгааг хийсэн Иелийн их сургуулийнхны тогтоосноор олон хvvхэд тєрvvлсэн эмэгтэйчvvд ихэвчлэн намхан, мяраалаг, зvрх сайтай байдаг тул хvvхдvvд нь, тэр дундаа эмэгтэй хvvхэд нь ээжийгээ дууриах нь ирээдvйд намхан, мяраалаг бєгєєд олон хvvхэд тєрvvлэх магадлалтай эмэгтэйчvvдийн тоог нэмэх гэнэ. Эдгээр шинжээс гадна бага залуудаа анхны хvvхдээ тєрvvлсэн эмэгтэйчvvд мєн хожим олон хvvхэдтэй болох намхан, мяраалаг байх магадлал єндєр байдаг байна.
Эхийнхээ эдгээр шинжийг дууриах нь 8-10 vе дамжин vргэлжилбэл тухайн удмын эмэгтэйчvvд 2-4 см намхан болдог байна. Мєн намхан, мяраалаг болон олон хvvхэд тєрvvлсэн эмэгтэйчvvдийн удмын охид дээд эмэг эхчvvдээсээ дунджаар таван сарын ємнє анхны хvvхдээ тєрvvлэх магадлалтай бєгєєд цэвэршилт нь 10 сарын хойно явагддаг байна. Тэгэхээр зvрх, судасны ажиллагаа нь хэвийн, намхан, мяраалаг эмэг¬тэй туранхай, єндєр эмэгтэйгээс илvv эрvvл агаад залуу нас нь ч урт vргэлжлэх магадлалтай гэсэн vг. Єєрєєр хэлбэл, дээд удмынх нь эмэгтэйчvvд намхан, мяраалаг бєгєєд олон хvvхэд тєрvvлсэн тул хувьсал, байгалийн шалгарлын дvнд эмэг эхчvvдийнхээ эерэг шинжvvдийг авч vлддэг аж. Судалгааг хийсэн эрдэмтэд 1940-єєд оноос хойшхи Массачусейтс мужийн эмэгтэйчvvдийн эрvvл мэндийн vзvvлэлт, дvгнэлт сэлтийг судалснаа 10 гаруй орны эмэгтэйчvvдийн шинжтэй харьцуулсны дvнд дээрх дvгнэлтэд хvрчээ.