Хунтайж Харри гэргий М.Маркли нар хүүхдээ ургамал хоолоор өсгөнө

353

Их Британийн хунтайж Харри гэргий Меган Маркли нар удахгүй төрөх хүүхдээ ургамалан хоолоор өсгөхөөр төлөвлөжээ.

Их Британийн хааны удмын хосууд сарын дараа мэндлэх анхны хүүхдээ Беркшир дээдсийн хүрээлэнгийн Виндсор хотын шинэ гэртээ өлгийдэн авахаар төлөвлөсөн байна.

Хааны ордон дахь эх сурвалжийн хэлж байгаагаар, “Меган удахгүй мэндлэх хүүхдээ ургамлан хоолоор өсгөх хүсэлтэй байгаагаа Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр мэдэгджээ”

Сүүлийн үед хосууд ургамал дээр суурилсан хооллолтын хэв маягийг дэмжиж байгаа бөгөөд хунтайж Харри зөвхөн жимс болон ногоогоор хооллож байгаа тухай “News.com.au” сайт мэдээлжээ.

Их Британийн олон гэр бүл ургамал хоолны хэв маягийн сонгох болсноор веган хүүхдүүдийн тоо нэмэгдэх юм. Өнгөрсөн жилийн судалгаагаар, Их Британийн 12 гэр бүл тутмын нэг нь хүүхдүүдээ ногоон буюу ургамал хоолоор өсгөж байгаа аж.


Хунтайж Харри гэргий М.Маркли нар хүүхдээ ургамал хоолоор өсгөнө
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.