Орондоо сайных нь 5 баталгаа

b2739d20352ce4127f5e117889a543b2

Шинэхэн найз залуу та хоёрын харилцаа өөлөх зүйлгүй сайхан байгаа. Харин одоо орон дахь чадварыг нь л хэр вэ гэдгийг мэдчихвэл болчих гээд байдаг…

1. Тэр бол “Жентельмэн” буюу соёлтой залуу
Эмэгтэй хүнтэй яаж харьцахаа, хэрхэн хүндлэхээ, яаж асуухаа, зөвшөөрөл авах хэрэгтэйг мэддэг бас чамд санаа тавьдаг. Зүгээр нэг ёс болгож эсвэл ярих юм олдохгүй болохоор “Өдрийн хоолоо идсэн үү?” гэж асуух биш жинхнээсээ санаа зовнин асууж идээгүй бол хамт идэх, эсвэл хоол захиалж явуулах талаар бодож заримдаа чиний юу хүсч байгааг мэдээд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг.

2. Чамд хэрхэн хүрэхээ мэддэг
Оройн хоол хамт идээд сууж байхад гарын чинь шуунд, хамт алхаж байхдаа ар нуруунд чинь, найзуудтайгаа явж байхдаа гараас чинь хөтөлж… Тэр чамд хэзээ хэрхэн хүрэхээ мэддэг бөгөөд, хүрэхээсээ эмээхгүй байгаагийн шинж. Өөр газруудад ч гэсэн яаж хүрэхээ мэддэг л байгаа.

3. Зарим зүйл дээр дураараа ч юм шиг
Гэхдээ чи дураараа гэж боддоггүй. Тийм байгаад нь дуртай байдаг. Чамтай уулзах гэж ирээд хаашаа явах уу, яах уу гэж чамаас барагтай л бол асуухгүй. Асуусан ч чамд ямар нэг санаа байхгүй бол эргэлзэх зүйлгүй өөрийнхөө хүсч байгаа газар руу явдаг. “Чи сайхан харагдаж байна” гэж хэлэхдээ хэзээ ч сандардаггүй харин ч дараа нь чамайг тэр хувцсаа байнга өмсөж байхыг хүснэ.

4. Хэт түрэмгий биш 
Чамаас илүү чиний биеийг сонирхож байгаа залуу бол аятайхан нөхцөл байдлыг андахгүй арга саам сүвэгчилж эхэлнэ. Харин чиний хайрт байхыг хүсч байгаа бол хүлээх хэрэгтэй гэдгээ чамаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа.

5. Тэр чамайг “үзэсгэлэнтэй” болгодог
Түүний магтаал нь хуурамч байдаггүй, байлаа гэхэд чамд тэгэж санагдахгүй. Магтаалын нэг үг нь л чамайг хорвоо дээрх хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй болчихсон мэт сайхан мэдрэмж төрүүлдэг. Түүний харц нь хүртэл чамайг магтаж байдаг. Түүний дэргэд байхдаа чи үргэлж “Би чинь ямар сайхан бүсгүй вэ?” гэж боддог.

Эдгээр таван шинжийг нэгтгээд үзвэл ямар хүн төсөөлөгдөж байна? Тийм ээ, өөртөө итгэлтэй эр. Сексийн хувьд өөртөө итгэлтэй эр хүн л эмэгтэй хүнтэй харьцах харьцаандаа 100 хувь итгэл төгс байж чаддаг юм.


Орондоо сайных нь 5 баталгаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.