“Ертөнцийн мисс” тэмцээнд өрсөлдөх Оросын гоо бүсгүй тодорлоо

01_b (2)ОХУ-ын нийслэл Москва хотноо өчигдөр “Оросын гоо бүсгүй” шалгаруулах тэмцээн амжилттай өндөрлөж, титмийн эзнээ ёслол төгөлдөр тодруулсан талаар “TASS” агентлаг мэдээллээ.

Алина Санко гэх 20 настай гоо бүсгүй бусад өрсөлдөгчдөө ялж, уг нэр хүндтэй шагналын эзэн болсон аж.

Интернэт санал асуулгаар тэрбээр ялагч болох хамгийн өндөо магадлалтай таван гоо бүсгүйн нэгээр нэрлэгдэж байв.

 Тэрбээр Ростов мужийн жижигхэн боомт хот Азов хотыг төлөөлөн оролцжээ.

Титмийн эзэн болсноор гоо бүсгүй энэ оны эцсээр АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдах Ертөнцийн гоо бүсгүй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

Алина Санко чадварлаг уран зураачаас гадна томоохон уран зургийн цуглуулагатай гэнэ.

Оросын гоо бүсгүй тэмцээнд 50 мужийн гоо бүсгүй оролцдог юм.


“Ертөнцийн мисс” тэмцээнд өрсөлдөх Оросын гоо бүсгүй тодорлоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.