Жоржина Родригес: Gucci-д бид хоёр таарч, анхны харцаар дурласан

387

Португалын нэрт хөлбөмбөгч Криштиано Роналдогийн бүсгүй Жоржина Родригес Elle сэтгүүлд ярилцлага өгч, хэрхэн танилцсан тухайгаа ярьжээ. 25 настай испани бүсгүй Мадрид хотын хувцас загварын элит дэлгүүрийн худалдагч байхдаа Роналдотой анх танилцсан гэдэг. Харин одоо Жоржина хувцас загварын хэд хэдэн брэндтэй гэрээ хийчихсэн эрэлт ихтэй загвар өмсөгчдийн нэг болжээ.

“Анх миний ажил дээр бид таарсан юм. Мадрид дахь Gucci-гийн салбар дэлгүүр л дээ. Тэнд би зөвлөгч-худалдагчаар ажиладаг байлаа. Түүнийг би хармагцаа л сэтгэл алдарсан. Хэд хоногийн дараагаар бид хоёр өөр нэг брэндийн үдэшлэг дээр уулзсан юм. Тэгэхэд би ажил дээрээ биш болохоор чөлөөтэй орчинд ярилцаж чадсан. Би түүнд анхны харцаар дурласан.

Харин одоо бид хамтдаа амьдарч байна. Хүүхдүүдтэйгээ, хайрттайгаа хамт байх жаргалтай. Манай гэр бол бидний хайраараа босгосон сүм” хэмээн Жоржина Родригес өгүүлсэн байна.

Жоржина Алана Мартина гэх охин төрүүлсэн. Роналдо тээгч эхээс хоёр ихэр хүүхэдтэй. Мөн том хүү Криштиано нь аавтайгаа адилхан хөлбөмбөгч болохоор “Ювентус”-ын академид суралцаж буй билээ.

news1.mn Р.Гэгээ


Жоржина Родригес: Gucci-д бид хоёр таарч, анхны харцаар дурласан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.