Кофе уух тохиромжтой ТУН

5gne0u3f8onrq4cjeic6884bau_b

Америкийн эрдэмтдийн судалгаагаар өдөрт зургаан аяга кофе уух нь эрт нас барах эрсдлийг бууруулдаг гэжээ. Уг судалгаа JAMA сэтгүүл дээр нийтлэгдсэн байна.

Шинжээчид ойролцоогоор 38-73 насны 500 мянган британчуудын эрүүл мэндийн байдлыг 2006 оноос 2016 оны хооронд судалсан байна. Үүний зэрэгцээ судалгаанд хамрагсдаас кофе уудаг эсэх, хэр тогтмол уудаг эсэхийг асуусан байна. Судалгаанд хамрагсдаас ойролцоогоор 78% нь кофе уудаг гэсэн хариу өгчээ. Судалгааны үр дүнгээр кофе уудаг хүмүүс уудаггүй хүмүүстэй харьцуулахад эрт нас барах эрсдэл хамаагүй бага гарчээ. Мөн кофе уудаг хүмүүс ямар кофе уудаг нь (найруулдаг, чанадаг, сүүтэй) огт хамааралгүй байсан байна.

Өдөрт дунджаар найман аяга кофе уудаг хүмүүсийн эрт нас барах эрсдэл 14%-иар буурсан бол өдөрт зургаан аяга уудаг хүмүүсийн эрсдэл 16%-иар буурсан байна. Цаашлаад өдөрт кофе уух тоо багасах тусам нас барах эрсдлийн тоо буурснаар гарчээ. Тиймээс судалгааны эрдэмтэд кофег уухдаа өдөрт дунджаар 6 аяга уух нь хамгийн зөв тун ба хэмжээгээ  тохируулж тааруулан хэрэглэвэл ашигтай хүнсний бүтээгдэхүүний жагсаалтанд оруулах нь зохистой гэж үзэж байгаа юм.

Мөн зургадугаар сарын сүүлээр Генрих Гейны нэрэмжит Дюссельдорфийн их сургуулийн герман эрдэмтэд тогтмол кофе уух нь метохондрийн функцийг сайжруулж, зүрх судасны системийн эсүүдийг гэмтлээс хамгаалдаг гэдгийг тодорхойлжээ.


Кофе уух тохиромжтой ТУН
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.