Пугачевагийн дүрд Пугачева

4-15-1йАлла Пугачева өнөөдөр 70 нас хүрч байна. Дөчин жилийн тэртээ, “Советский экран” сэтгүүлээс эрхлэн үзэгчдийн дунд явуулсан санал асуулгаар “Дуучин бүсгүй” киноны гол дүрд тоглосон Пугачева оны шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорч байсан. Энэ бүхэн хэрхэн болж өнгөрсөн тухай “Кино понарам”-ын олон жилийн хөтлөгч Даль Орлов дурсан өгүүлж байна. ЗСБНХУ-ын кино зохиолын ерөнхий редакцийн зөвлөлийн ерөнхий редактор, Киноны улсын хорооны коллегийн гишүүний хувиар тэр уг киног санал болгон дэвшүүлж, шаргуу хөөцөлдөж байж зөвшөөрүүлсэн аж. 1978 онд тэрээр “Советский экран”-ы ерөнхий редактор болсон бөгөөд чухам түүний үед л Пугачевагийн жүжигчний суу алдар мандсан байна. Даль Орлов “Российская газета”-д ийн ярьсан байна.

-“Дуучин бүсгүй” гарч байх цаг үед тэр ямар байсныг эргэн санацгаая?

-Киног гаргахын өмнө зохиолынх нь талаар ихээхэн шүүмжлэл гарч байсан. Тэдгээр шүүмжлэл студид ирж, хэлэлцүүлэг өрнөдөг байв. Нэг удаа нарийн бичгийн дарга бүсгүй “Алла Пугачева тантай уулзахаар ирлээ!” гэв. Тун сайхан харагдах Пугачева орж ирээд, гаралт нь саатсан киноны зохиолын талаар бид хоёр ярилцав. Яарч сандралгүйгээр, тухтай сууж, маш нухацтай ярилцсан. Үнэнийг хэлэхэд тэр кино зохиолын талаар ярихдаа мэргэжлийн драматургийн байр сууринаас хандаж байгаа нь намайг гайхашруулсан юм.

Киноны зохиол драматургийн хувьд уран сайхны чадал чансаагаар тааруухан гэдэг тухайн үед тавьж байсан шүүмжлэлүүдийн ерөнхий чиг хандлагыг Пугачева ойлгож байсан. Гэхдээ зөрчил айхтар сүрхий хурцдаагүй, ажил цааш үргэлжилсэн. Нэг зүйлийг тэмдэглэхэд Пугачева тэр үед ГИТИС-ийн эстрадын найруулагчийн ангийг дүүргэж байсан юм. Дөрөвдүгээр курсийн оюутан тэрээр эстрад, телевиз, кинонд 100 дуу бичүүлчихсэн, хийлгэсэн пянзны тоо ширхэг нь 100 саяд хүрчихсэн байсан…

“Советский экран” сэтгүүлийн уншигчдын санаа бодлоор 1979 онд шинэ гарсан 150 киноноос уг кино 53 дугаар байрт орсон юм. Харин Алла Пугачева шилдэг эмэгтэй дүрийн номинацид Фрейндлих, Гурченко, Гундерева нарын зэрэг өрсөлдөгчдийг ардаа орхиж, тэргүүн байрт шалгарч байсан.

Уг киног “Мосфильм” онцын хэл үггүй хэвийн хүлээж авсан. Үүний дараа би хотын төв рүү явах хэрэг гараад, Алла бид хоёр хамт явсан юм. Москвагийн гудамжаар явж байхад өөдөөс ирж явсан хүмүүс “Миний ард түмэн! Миний ард түмэн!” гэж их л хөгжилтэй, халуун дулаанаар хашгирч байсан. Пугачева “өөрийн ард түмний” тухай ярих эрхтэй болсон байлаа. Тэр ард түмнийг байлдан дагуулж чадсан. Энэ киноноос өмнө тэр дэлгэцний арын мэргэжлийн дуучин л байсан. “Король-Олень”, алдарт “Ирония судьбы” зэрэг киноны дууг тэр дуулсан юм.

“Дуучин бүсгүй”-г саяхан дахиж үзсэн, түүний дүр мэргэжлийн хувьд гайхалтай сайн тоглосон дүр болж чадсан юм байна лээ.

-Өндөр дээд дарга нар ийм кино бүтээх санааг хэрхэн хүлээж авч хандсан бол?

– Гол дүрд нь Пугачева тоглох энэ киноны зургийг “Мосфильм” авах санал гаргахад тухайн үеийн Киноны улсын хорооны дарга Ермаш дэмжсэн. Энэ сэдвээр намайг түүнтэй уулзаж ярилцахад тэр “Зургийг нь авцгаа!” гэж хэлсэн юм. Эстрадын ахуй байдалтай холбоотой зарим хэсэг дээр Пугачевын дайчин зан төрх дээдчүүлийн эгдүүг хүргэж байсан… Гэхдээ кино бүтээхэд тэр эгдүүцэл нөлөөлөөгүй.

Энэ кино тухайн үедээ 53 дугаар байр эзэлсэн. Уг кино амжилт олохыг Пугачева тодорхойлсон гэж болно. Нийтэд гаргаж үзүүлэхэд маш сайн хүлээж авч байсан. Одоо хэрвээ дахиад нийтэд гаргавал хүмүүс маш дуртай үзэх л болно. Тухайн үедээ дундаж хэмжээнд үнэлэгдэж байсан зүйл одоо сонгодогийн хэмжээнд тооцогдох болжээ. “Дуучин бүсгүй” мэргэжлийн талаасаа гайхалтай сайн биш ч гэсэн өнөөгийн кинонуудтай ана мана өрсөлдөнө шүү. Тийм болохоор уг киног бүтээсэн хүмүүст талархал илэрхийлье. Харин энэ кинонд хандсан миний өөрийн шүүмжлэл тэр цаг үеэрээ л үлдэнэ биз ээ…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Пугачевагийн дүрд Пугачева
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex