Гэрээсээ ажиллахын 6 давуу тал

35

Үргэлж гэртээ загваруудаа зохиочихоод хэдхэн өдөр л түүгээ хүмүүст үзүүлж, дараачийн алхмаа ярилцахаар гардаг загвар зохион бүтээгч бүсгүйг мэдэх юм. Харахаар л хамт уусчихмаар санагдах тийм урсгал дөлгөөн.

Зарим хүмүүст “Яаж дандаа гэртээ байдаг байна аа, залхмаар юм” гэж санагдах байх л даа. Гэхдээ тэр гэртээ байгаад л баймаар дулаахан, бас амар амгалан орчинг бүрдүүлсэн болохоор л чаддаг гэдгийг нь нэг өдөр мэдсэн юм. Тэгж чадвал гэр гэдэг хамгийн бүтээмжтэй, өгөөжтэй газар болдог аж. Хувийн бизнесийнхээ гарааг өөрийнхөө өрөөнөөс эхэлж байгаа бүсгүйчүүддээ зориулж Гоолингоо нь гэрээсээ ажиллахын 9 давуу талыг дурдаж байна.

• Уян хатан ажлын цагтай: Чамайг өглөө заавал эрт, ажил дээрээ ширээнийхээ ард гозойж бай гэж шаардахгүй. Хүссэнээрээ хооллож, гадагшаа гарч, зугаалж, хөгжилдөж ирчихээд ажлаа хийсэн ч болно. Яаралтай ажил гарвал хэний ч зөвшөөрлийг авах хэрэггүй шууд л гарч одно.

• Оройн хоолоо үргэлж халуун ам бүлээрээ: Оффисын ажлын цаг тараад гэр лүүгээ түгжирч ирсээр байтал оройн хоол идэх зохимжит цаг өнгөрчихдөгийг бүсгүйчүүд маань мэднэ дээ. Тэгвэл гэрээсээ ажлаа хийдэг эзэгтэй нарт хэзээ ч ийм зүйл тохиолдохгүй. Хүүхдүүд нь ч “Ээж намайг тоохоо больчихсон” гэж гомдоллохгүй. Өдөр бүр тогтмол цагт гэрийнхэндээ амттай хоол хийгээд хүлээж байна гээд бод доо.

• Үргэлж тав тухтай: Гэрээсээ ажлаа хийдэг бол оффисын дүрэмт хувцас, өндөр өсгийтийг суга тайлж шидчихээд гэртээ, дулаахан оймстойгоо завилж сууж байгаад л ажлаа хийж болно. Тэгээд бас хүссэн бүх зүйлс чинь дэргэд байгаа.

• Өдрүүдийг илүү сонирхолтой өнгөрөөж болно: Ажлын таван өдөр завгүй гүйж гүйчихээд, амралтын өдрүүдээр амрая гэхээрээ өдөржин хувцас угааж, гэрээ цэвэрлэж өнгөрөөдөг биз дээ? Гэртээ ажилладаг бол эдгээр аж ахуйн асуудлыг явдал дундаа бага багаар л хийгээд байж болно. Бас бүтэнсайны орой “Маргааш битгий болоосой” гэж хэзээ ч бодож суухгүй.

• Эрүүл хүнсийг илүү хямд үнээр: Танай ажлын ойр хавьд ямар ямар хоолны газрууд байдаг вэ? Цайны цагаараа тийшээ орохдоо нэг ч гэсэн өө, дутагдал олж хараад л гарч ирдэг биз дээ? Тэгвэл гэрээсээ ажлаа хийж байгаа үед өөрийнхөө дуртай, ногоо ихтэй эрүүл хоолыг хүссэнээрээ идэж болно. Бас эдийн засагт ямар хэмнэлттэй гээч!

• Илүү сайн төвлөрч чадна: Олон хүнтэй, шуугилдсан оффисын өрөөнөөс илүү гэртээ л чи сайн төвлөрч чадна. Мэдээж хүүхдүүд, нөхөр чинь тус тусын “ажил”-даа явсан үед шүү дээ.

• Хувийн нууцаа сайтар хадгалж чадна: Ажлын өрөөнөөсөө гарч утсаар ярих шаардлага нэгээхэн ч үгүй. Гарахдаа заавал компьютерээ унтраах ч хэрэггүй.

• Бага стресстэй: Улс төр, төрөл бүрийн хараа хяналт, тайван бус байдал, хов жив, тулга тойрсон өрсөлдөөн зэргээс чи бүрнээ хол байж чадна. Янзтай байгаа биз?

• Цаг хэмнэнэ: Ажил руугаа явахын тулд замын түгжээнд гацахгүй. Буцаж ирэхийн тулд автобус хүлээх ч хэрэггүй. Хамгийн хайртай зүйлстэйгээ өдөржин хамт байна.


Гэрээсээ ажиллахын 6 давуу тал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex