Хань

73f49009f4c20453b42c2db4fc1ac487

Хүний хань ижил гэдэг чинь өвдөхөд нь санаа зовинон сэтгэл нь өвдөж эм барьж гүйдэг, уйлахад нь аргадаж нулимсыг нь арчдаг, өдөр бүр аз жаргалтай инээмсэглэхийг нь харах гэж хичээдэг, даарч хөрөхгүй, ядарч сульдахгүй, эрч хүчтэй, өвдөж зовохгүй байгаасай, хайрт минь Аз жаргалтай Гоо үзэсгэлэнтэй улам сайхан байгаасай гээд бүxнээ зориулдаг, хааяа яг л аав шиг ах шиг сургааль айлдаж, чадахгүй зүйл байвал аргыг нь олуулж, нялx балчир хүүхэд шиг халамжилж энэрэн өxөөрдөж, алхам тутамдаа хэлэх үгээ ч хийх үйлдлээ ч бодох бодлоо ч цэгцтэй байлгаж, гомдоочихгүй юмсан уурлуулчиxгүй юмсан гэж хичээж явдаг юм байна.

Хайр гэдэг чинь өнгө мөнгө бишээ, эд баялаг ч биш
Хайр гэдэг чинь зүгээр л сэтгэл, халамж, анхаарал тавьж буй энхрийлж энэрч буй хором мөч…

Хүнд хайртай гэж хэлэх амархан, батлаж харуулах хэцүү, наанаа мянга хайртай дуртай гэж орилдог хэрнээ, өвдөөд эвхэрч хэвтэхэд чинь үл тоодог бол, даарч бээрэхэд чинь дулаацуулаx ч хүсэлгүй бол, уйлахад чинь мэдээгүй юм шиг мэлздэг бол, гундуухан харагдахад чинь зэмлэж гоочилдог бол, сандарч тэвдэж байж ядахад чинь тээршаадаг бол тэр хүн хань болохгүй тэгж гардаг хайр ч гэж байхгүй.
Ихийг шаардаж илүүг авах гэж улайрдаг.
Үгээрээ элдвийг амладаг ч үйлдэл дээрээ тулахад хэлснээ мартаж, хариуцлагаа ч умартаж хээв нэг явж байдаг эрийг ямар эр гэхэв, эр хүн гэж цоллохоос ичмээр…

Эмэгтэй хүнд хайрын сайхан үг, халамж, халуун дулаан тэврэлт л хэрэгтэй, бусад зүйлс бол аяандаа болно шүүдээ.

Нэг хүйтэн харцаар харахад
Нэг хөндий үг хэлэхэд эмзэглэж гомддог юм эмэгтэй хүн.
Хайртай бүсгүйнхээ нүднээс харуусал гунигийн нулимс унагахыг өөртөө хэзээ ч битгий зөвшөөр, хэзээ ч битгий муухай харьц…
Сэтгэл нь сэмэрч нулимс нь урсана гэдгийг санаж хэлэх үгээ хааяахан залгиж бай, эр хүн ийм л байж чадвал эмэгтэй хүн дэндүү жаргалтай байх болно.
Хажууд чинь байгаа бол бусдаас илүү чамайг сонгосон гэдгийг ямагт санаж яваарай.


Хань
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.