Чиний орон зай чамаар дутаж байна

842a91d90d94f6334739e679ea6673c1

Хүн бүхэн энэ хорвоод утга учиртайгаар ирсэн гэдэгт би итгэдэг. Бидний, тэдний, чиний, миний орон зай хаа нэгтээ биеийг минь хүлээж байдаг. Хүлээж байдаггүй юмаа гэхэд тийм орон зай энэ хорвоод дүүрэн байдаг. Дүүрэн биш хоосон байдаг. Гагцхүү тэр хоосон орон зайг л та бид дүүргэх учиртай гэж боддог юм.

Яг одоо ч гэсэн чи өөрийн гэсэн орон зайгаа эзлэн байна. Харин тэр орон зай ямархан хүрээг хамарч байгаа нь л чухал юм. Бидэнд гэр бүлийн, найз нөхдийн, хамт олны, танилын, хайр сэтгэлийн, зүс мэдэх нөхдийн, амрагуудын өөр юуны ч бай их олон орон зай ямар нэг хэмжээгээр оршин байдаг. Тэр орон зай дундах чиний гэсэн бүхэн “Чи” юм. “Чи” байхгүй бол тэр орон зайг яг тэр хэмжээгээр нь хэн ч орлож чадахгүй. Гэхдээ дөхүүлээд, эсвэл илүү сайнаар хэн нэгэн орлож мэднэ л дээ. Үүнд л хамгийн гол учир бий. Чадвал чи хүрээгээ тэлж чадна, чадахгүй бол бусдын орлон тоглогч байна.

Хэн нэгэн чамайг орлож дөмөгхөн чадахаар нэгэн байх уу? Эсвэл хэн ч орлож чадахааргүй онцгой орон зайг бүрдүүлэх үү? Орон зайгаа тэлэх тусам чиний нөлөөлөл нэмэгдэнэ. Араатан амьтад хүртэл өөрийн газар нутагтаа тэмдэг тавьдаг. Тэгээд түүндээ өөр сүргийн хэнийг ч ойртуулдаггүй. Яг л үүнтэй адил. Чиний хүрээлэл хэр өргөн уудам байна, тэр хэмжээгээр эрх мэдэл, эзлэх байр суурь чинь нэмэгдэх болно. Чи бүтээсэн бүхэндээ, бүрдүүлсэн орон зайдаа эзэн суух болно. Босгосон цайзад чинь нэвтрэхийн тулд бусад хүмүүс чамаас зөвшөөрөл хүснэ. Энэ бол чиний эрх мэдэл түүний цар хүрээ. Цайз бол чиний мэдлэг чадвар.

Дуудах нэрийг аав ээж, дуурсах нэрийг өөрөө гэдэг. Танихгүй хүн хүртэл нэрээр чинь бш юм аа гэхэд, чаддаг юмаар чинь чамайг таньдаг байна гэдэг чиний орон зайг мэдэрсэн нэгний хариу үйлдэл юм. Чадвар чинь чамайг өөрөөр дуудах нэршил болно. Хэдэн зуун Сараа, Цэцгээ эсвэл Зулаагаас чи юугаараа ялгарч, ямар тодотголтой байх нь бас л чиний бүтээх онцгой орон зайн мэдэх хэрэг. Төгөлдөр хуур дарж чаддаг охин, үйлэнд уран, орчуулга хийдэг эмэгтэй, цэцэг тарьдаг бүсгүй… чиний тодотгол аль нь ч байж болно. Гэхдээ бусдаас өөр л байх хэрэгтэй. Холын тэртээгээс хамгийн өндөр цайзыг л хүн бүхэн онцолж хардагтай адил бүгд чамайг чаддаг зүйлээр чинь овоглодог байна гэдэг сайхан хэрэг. Хангалттай өндөрт гарч чадах л юм бол орон зай хангалттай байдаг. Шувуу өндөрт л чөлөөтэй нисч чаддаг шиг. Гагцхүү эхлээд дээш цойлохыг хичээх нь л чухал. Нөлөөлөл, орон зай энэ бүхэн чадвар гэгч зүйл дээр огтлолцдог. Орон зай бүхэн мэдлэг чадвараар дүүргэгдэж, нөлөөлөл түүгээр тэлэгддэг. Харин тэр орон зайг чи л бүрдүүлнэ. Чиний орон зай чамаар дутаж байна.


Чиний орон зай чамаар дутаж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex