Иогтой холбоотой түгээмэл асуулт, хариултууд

1555045473_olloo_mn_1527046061_yoga_2“Tenger bella Beauty” салон нь эрхэмсэг бүсгүйчүүдийнхээ гадаад гоо сайханд анхаарахаас гадна дотоод гоо сайхныг тань ч алдагдуулахгүй байх үүднээс давхар Йогийн ангийг нээн ажиллуулж байгаа. Хэрэв та хүсвэл манай иогийн ангид элсэн өөрийн дотоод гоо сайхандаа хөрөнгө оруулж болох юм. Манайх оройн 19:30 минутын ангидаа элсэлт авч байна. Мэдээж мэргэжлийн багш тав тухтай орчинд хичээл заах бөгөөд үнийн хувьд хамгийн уян хатан гэдгийг дуулгахад таатай байна.
Хаяг: ХУД 11р хороо Тэнгэр вилла хотхон 116н тоот
Холбогдох утас: 80660000

Хүмүүс иог гэж их сонссон ч ямар ач тустай болоод юунд анхаарахаа тэр болгон мэддэггүй. Тэгвэл иог сонирхож байгаа хүмүүст дараах түгээмэл асуулуудад хариулт өгч байна.
1. Иог гэж юу вэ?
Иог нь хөгжим бүжгээс сэтгэл зүй ба социолог хүртэл хүний хөгжлийн бүхий л талуудын талаархи нарийвчилсан сургаалыг агуулсан өргөн хүрээтэй тогтолцоо юм. Үүнийг олон талаас нь судалж баршгүй гайхамшигт ан амьтан, мод ургамал, эрдэс баялагтай аварга уултай зүйрлэж болох билээ. Иог нь хүний амьсгал, хөдөлгөөний тусламжтайгаар эрүүлжүүлэх, стресс ядаргааг тайлах техник. Олон төрлийн байрлал хөдөлгөөн, амьсгалын техникүүд болон бясалгалаас бүрддэг Өнөөдөр дэлхий дахинд хамгийн түгээмэл тархсан иогийн хэсэг бол асана буюу иогийн байрлалууд юм. Биеийн хөдөлгөөнийг амьсгалтай уялдуулан хийхийг иогийн дасгал гэдэг. Асана бол иогийн гаднах нүүр царай, ер нь ихэнх хүмүүст иогийн замд орох анхны алхам болдог. Асанад үндэслэсэн Иог нь бидний дотоод энергийг хөгжүүлж өгдөг, оюунлаг чанараа нээх аргачлалын тулгын гурван чулуу болох асана (байрлал), пранаяма (амьсгалын дасгал), бясалгалаас бүрдэх Хатха-Иогийн уламжлалаас үүсэлтэй. Хатха Иогийн судруудад асаныг хамгийн нарийн тодорхойлсон байдаг учраас асанад үндэслэсэн Иогийг заримдаа Хатха Иог гэж нэрлэдэг. Гэвч энэ нь бүрэн тогтолцоог биш Хатха Иог гэсэн зөвхөн нэг хэсгийг хамарч байдгийг санаж байх хэрэгтэй.
2. Иогоор хэн хичээллэж болох бэ?
Асана нь таны нас, гарал үүсэл, шашин шүтлэг, амьдралын хэв маяг, бие бялдрын ба сэтгэл санааны байдлаас үл хамааран хэн бүхэнд ашиг тус авчирч чадна. Ингэхдээ, та асанагийн хичээллэлтийг өөрийн биеийн байдал, өвөрмөц хэрэгцээ шаардлага ба иогоос та юуг хүсэн хүлээж байгаа гэдгээс хамааран тохируулах хэрэгтэй. Тухайлбал, 21 настай биеийн тамираар хичээллэж ирсэн залуу ба 37 настай ажил хийдэг эмэгтэй хорын асанагийн хичээллэлт маш ялгаатай байх нь ойлгомжтой. Биеийнхээ хязгаарлатыг мэдэрч түүни хүрээнд ажиллах нь чухал юм.
3. Ямар хүмүүс иогоор хичээллэхэд хориотой вэ?
Иогийн нийтлэг хөтөлбөр нь ерөнхийдөө эрүүл хүмүүс зориулагдсан. Нийтлэг хөтөлбөрийн дагуу хийж үл болох тохиолдолд унаж тусдаг, хорт хавдар, ДОХХ, склероз, нурууны хүнд гэмтэл, эвэрхий, мэс заслын дараахь сэргээн заслын үе, зүрхний шигдээс, цус харвалт г.м. багтдаг бөгөөд ийм тохиолдолд тусгайлан сонгосон хөтөлбөрөөр хичэллэнэ. Түүнлчлэн сарын тэмдэг ирсэн үед ба жирэмсний үед тусгай хөтлбөрөөр хичээллэнэ. Хэрэв иогийн дасгал хийгээд ядраад байвал та дасгалаа дэндүү хүчилсэн юм уу (ялангуяа хойшоо гэдийх дасгалуудыг) буруу хийх, эсвэл ус бага ууснаас усгүйдэх, эсвэл өөрийн биеийн онцлогт тохироогүй дасгалыг хийх гэсэн шалтгаантай байж болзошгүй. Хэрэв та ямар нэг шалтгаанаар ядарсан бол биеэ бүү хүчил. Эрч хүч хуримтлуулах хүртлээ дасгалаа алжаал тайлах маягаар хий. Ханиад хүрсэн үед урагш тонгойх дасгалууд таны биеэс вирусыг гадагшлуулахад тус нэмэр болно. Цээжээ дэлгэх, уушгаа тэлэх дасгалууд вирусыг ховхолж, урагш тонгойх хүчтэй дасгалууд гадагшлах явцыг хөнгөвчилж өгдөг. Хэрэв та цусны өндөр эсвэл бага даралттай, астма, ивэрхий, ууц нурууны өвчтэй бол дасгал хийхээс өмнө эмч эсвэл туршлагатай, мэргэшсэн иогийн багшаас зөвлөлгөө авах хэрэгтэй. Иогийг хөнгөн маягаар, эвтэйхэн алгуур хийвэл астмад тус нэмэр болдог. Ивэрхий, ууц нурууны өвчтэй хүмүүс урагш тонгойх дасгал хийвэл биеийн байдал дордох талтай. Дээрх тохиолдолд дасгалаа хөнгөн маягаар хийж, урагш тонгойх дасгалыг хийхдээ нуруугаа эгц барьж хийнэ. Урагш тонгойхдоо хэзээ ч бүү бөгтий, мөн өвдөлтөө тэвчин дасгалаа үргэлжлүүлэх хэрэггүй.
4. Иогоор хичээллэснээр жин хасах уу?
Иогоор хичээллэснээр бодисын солилцоо сайжирч тэнцвэрждэг тул, илүүдэл жинтэй хүний жин буурна, туранхай хүн мах сууж өгдөг. Харин энэхүү өөрчлөлт нь аажмаар явагддаг боловч, үр дүн нь удаан хадгалагддагаараа онцлог юм.
5. Хатха иогийн онцлог юу бэ?
Иог нь олон төрлөөс бүрддэг, түүний дотор Хатха иог, Дьяна иог, Ража иог, Жнани иог, Бхакти иог, Карма иог, Крия иог зэрэг олон янзын төрөл байдаг боловч хүн өөртөө таалагдсан аль ч төрлөө сонгон хичээллэх боломжтой. Эдгээр йогийн бүх төрлүүдийн зорилго нь ижил, хүнийг төгс төгөлдөрт хүргэх, хүнийг гэгээрүүлэх боловч хэрэглэж буй аргууд нь харилцан адилгүй байдаг авч бие биетэйгээ зөрчилддөггүй. Хатха йог нь биеийг хөгжүүлэх дасгал хөдөлгөөн бөгөөд бусад йогийн төрлүүдээс баруунд хамгийн анх танигдсан.
6. Иогоор хичээллэхэд насны хязгаар бий юу?
Иогоор хичээллэхэд насны хязгаар байхгүй, харин тухайн хүн өөрийн биеийн онцлогт тхируулан иогоор хичээллэх нь зүйтэй.
7. Иогоор хичээллэхэд хамгийн тохиромжтой цаг гэж байдаг уу?
Иогоор унтахаасаа өмнөх цагаас бусад цагт хэзээ ч хичээллэж болно. Өглөө хичээллэхэд тухайн өдрийнхөө эрч хүчийг авч цэнэглэггдэг бол, орой хичээллэхэд өдрийнхөө алжааллыг тайлан сэргэдэг.
8. 7 хоногт хэдэн удаа иогоор хичээллэвэл тохиромжтой бэ?
Иогоор өдөр болгон хичээллэж байвал хамгийн зохимжтой боловч, цаг хугацааны боломжоос шалтгаалан тийм боломжгүй бол, долоо хоногт 2-оос доошгүй удаа явбал илүү үр дүнтэй.
9. 1 удаа хичээллэхдээ хэдэн цаг байвал тохиромжтой бэ?
Гэртээ иогоор хичээллэдэг бол, өдөр болгон ядаж 20-30 минут хийж байвал илүү үр дүнтэй. Манай Төвийн хичээлүүд 1 цаг 15 минут үргэлжилдэг.
10. Хичээл эхлэхийн өмнө хоол идэж болох уу?
Хоол идээд 2–оос доошгүй цаг өнгөрсний дараа Иогоор хичээлэнэ. Хоол идээд хичээллэхэд таагүй мэдрэмжүүд төрөх магадлалтай.
11. Иогад амьсгал чухал гэсэн, яагаад бэ?
Иогчид амьсгалыг нэн чухалчлан үздэг. Учир нь амьсгалаар бид амьдралын эрч хүч болох энерги буюу Пранаг өөртөө шингээж авдаг гэж үздэг. Амьсгалаа гаргахдаа биенээсээ хорт бодисуудыг, мөн сөрөг сэтгэл хөдөллүүдийг гадагшлуулдаг.
Иогийн дасгал хийхдээ амьсгалтайгаа уялдуудан хийх нь маш чухал.
Бие махбод амьд байгаа цагт тэрээр амьсгална. Ингэхдээ бие сэтгэлийн байдлаас хамааран өөр өөрөөр амьсгална. Амсьгалыг процессыг өөрчилнөөр булчингийн чангарлыг арилгаж, сэтгэл санааны байдлыг өөрчилж болно. Иймд амьсгал маш чухал үүрэгтэй юм.
Асана хийж байхад амьсгал чөлөөтэй ба алгуурхан байх ёстой. Дэндүү гүнзгий биш ба хэт өнгөцхөн биш. Та байрлалыг хийхдээ байнга амьсгалж, амьсгалаа түгжихгүй байх нь чухал юм. Хэрэв танд амьсгалахад хэцүү байвал, хичээлийн хэмнэлийг өөрчлөх хэрэгтэй. Дээш сунасан, цээжээ дэлгэсэн хөдөлгөөн хийхдээ амьсгал авахтай уялдуулж хийж байхад, урагшаа, доошоо тонгойх, мушгиралт хийхэд амьсгалаа гаргаж хийнэ.
12. Пранаяма гэж юу бэ?
Пранаяма нь иогийн амьсгалын арга тзхникүүд юм. Амьсгал бол амьдралын эрч хүч (Prana) –ийг өөртөө шингээж авах чухал суваг юм.
Амьсгалаа ухамсартайгаар удирдан хэмнэл, тоо хэмжээг зохицуулан амьсгалснаар
эрч хүчийг нэмэгдүүлнэ, тайвширна, эрүүлжинэ, баяр жаргалтай болно. Түүнчлэн амьсгалаар сэтгэл санааны байдлыг засна.
13. Иогоор хичээллэхдээ юуг анхаарах вэ?
Аливаа байрлалд тохитой ба итгэлтэй болсон цагт түүний илүү хүнд хувилбарыг хийвэл зохимжтой. Иог бол зөөлөн, хүчирхийлэлгүй процесс гэдгийг сайтар ойлгох нь чухал. Аливаа байрлалыг хэт түргэн, эсвэл хэт олон удаа хийснээрээ асар том дэвшил гаргаж, үр дүнд хүрнэ гэж хэн нэгэн эндүүрч магад. Тэгвэл илүү их хөлс гарган өөрийгөө ядрааж, биеэ илүү чилээж өвтгөснөөр үр дүн төдийчинээ сайн гэдэг бодол мөн буруу гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Асана, пранаямаас дээд зэргийн ашиг тусыг хүрт


Иогтой холбоотой түгээмэл асуулт, хариултууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.