Шинэ засгийн газрын сайн бөгөөд саар мэдээг шуурхай уншихыг хүсвэл Like дарна уу…
Тав дахь удаагаа Тувад болж байгаа “Төв Азийн мисс” шалгаруулах наадамд 14 бүсгүй шалгарч үлдсэнээс Монгол улсыг төлөөлсөн Идэрсайханы Төгсөө үзэгчдийн таашаалд нийцсэн бүсгүй номинацийг хүртжээ.
Өмнөхөн нь Тувагийн хэвлэлүүд И.Төгсөөг “Монголоос ирсэн үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй” хэмээн бичиж байв. И.Төгсөө 2011 оны ‘‘Монголын сайхан бүсгүй” уралдааны ялагч бөгөөд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн оюутан юм. Уралдаанд таван орон, ОХУ-ын найман бүс нутгийг төлөөлсөн гоо бүсгүйчүүд оролцсон байна. ОХУ-ын Тува улс нь өөрийгөө Ази тивийн төв цэг гэж тодорхойлон аялал жуулчлалын бүтээгдэхүүн үүсгэх гэж оролдож буйн нэг илрэл нь гоо бүсгүйн энэхүү уламжлалт наадам юм. Тэргүүн шагнал 10 мянган доллар, эрдэнийн чулуун титмийг нутгийн охин буюу Туваг төлөөлсөн Чечена Кыргыс хүртжээ. Бусад номинацид дараах бүсгүйчүүд шалгарчээ.
Дэд мисс-Ольга Аткнина /Хакас/
Үндэсний хувцастай мисс-Ботагоз Мугайленова /Казахстан/
Загвар өмсөгч мисс-Олыа Гайдабура / Татарстан/
Авьяаслаг мисс-Оюуна Нямцэрэнова/ Буриад/
Үэгчдийн таашаал-Идэрсайханы Төгсөө / Монгол/
Эв найрамдлын мисс-Майя Джафарова / Азербайжан/