Меган хүүхдээ Англи бус Америк хүүхэд асрагчаар асруулах хүсэлтэй

харри_bИх Британийн ханхүү Харри болон холливуудын уран бүтээлч, жүжигчин Меган Маркл нар өнгөрсөн 2018 оны тавдугаар сарын 20-нд сүр дуулиантай хуримаа хийсэн билээ.

Хуримын ёслолын дараа хатан хаан II Элизабет ханхүү, гүнжид Сассексийн гүн, гүнгийн ахайтан цол хүртээсэн юм.

Хос энэ сарын эцсээр анхны хүүхдээ өлгийдөн авах билээ.

Уламжлалын дагуу хатан хааны гэр бүлд мэндэлсэн шинэхэн гишүүнийг эцэг, эх нь бус цаанаас томилосон, хэргэм зэрэгтэй, туршлагатай хүүхэд асрагчаар асруулдаг уламжлалтай. Хүүхэд асрагч эцэг, эхээс нь дутахааргүй хүндтэй байр суурийг эзлэх нь бий.

Тэгвэл Сассексийн гүнгийн ахайтан Меган ирээдүйд төрөх хүүхдээ Англи бус Америк хүүхэд асрагчаар асруулах туйлын сонирхолтой байгаа талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Энэ талаар ойрын эх сурвалж мэдээлсэн ба гүнгийн авхай саяхан уг асуудлаар хатан хаантай уулзсан гэжээ.

Меганаас мэндлэх хүүхэд Их Британи, АНУ-д мэндэлсэн анхны рояаль гэр бүлээс гаралтай хүүхэд болно.

Кэмбрижийн гүн, гүнгийн авхай Уильям, Кейт Миддлтон нарын гурван хүүхэд болох ханхүү Жорж, гүнж Шарлотте, ханхүү Луис нарыг хүүхэд асрагч Мариа Тереса гэгч асран, хүмүүжүүлдэг билээ.


Меган хүүхдээ Англи бус Америк хүүхэд асрагчаар асруулах хүсэлтэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.