Таван тэрбумтан 24 цагийн дотор 600 сая евро хандивлалаа

тэрбумтан_bФранцын толгой баячууд дэлхийн үнэт өвийн нэг болох Парисын дарь эх сүмийг сэргээн засварлахад зориулан их хэмжээний хандив өргөсөөр байна.

XVIII зуунд баригдсан уг сүмийг сэргээн засварлах ажил хэдийнэ эхэлсэн ба уг ажилд ойролцоогоор таван жилийн хугацаа зарцуулагдах болно гэж Ерөнхийлөгч  Эммануэль Макрон мэдэгдлийнхээ үеэр онцолж, уг үндэсний хэмжээний ажилд иргэд болон олон улсаас санхүүгийн тусламж хүсчээ.

Тэгвэл 24 цагийн дотор Францын таван тэрбумтан 600 сая еврог хандивласан бол иргэд 200 сая еврог хандивласан байна.

Анхлан дэлхийн шилдэг “Kering” компанийн захирал Франсуа-Хенри Пино сүмийн засварт 100 еврог хандивласан бол  удалгүй тансаг зэрэглэлийн бараа борлуулдаг “LVMH” компанийн захирал Францын тэрбумтан Бернар Арно энэ үйлсэд 200 сая еврог хандивлахаа амлажээ.

Мөн Францын алдарт  гоо сайхны бүтээгдэхүүний ”L’Oreal” компанийн өв залгамжлагч Беттенкурт-Мейерийн гэр бүл 200 сая евро, “Total” компани  100 сая евро хандивлахаа мэдэгдэж, сүмийн галыг газар авахаас нь урьтаж унтраасан эрэлхэг гал сөнөөгчдөд баяр хүргэсэн байна.

shuud.mn


Таван тэрбумтан 24 цагийн дотор 600 сая евро хандивлалаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.