Нохой эдгээр өвчнүүдийг үнэрлээд л мэдэж чадна

493
Нохдын үнэрлэх мэдрэмж хүнийхээс 50 дахин илүү байдаг нь судалгаагаар нотлогдсон. Ноход эздийнхээ биед гарсан өөрчлөлт, өвчин зэргийг үнэрлээд л мэдэж чаддаг гэвэл та итгэх үү?

Эмч нарын оношилж чадаагүй өвчтөнийг нохой нь оношилсон тохиолдол өнгөрсөн гуравдугаар сард гарчээ. Үүнээс улбаалан эрдэмтэд нохдын үнэрлэх мэдрэмж дээр туршилт хийж үзэхэд ноход эздийнхээ биед гарсан маш бага гормоны өөрчлөлт, бодисын солилцооны бага зэргийн доголдол зэргийг илрүүлж чаддагийг тогтоожээ. Ноход нийт 6 төрлийн өвчинг оношилж чадах ба эдгээрийг толилуулъя.

Image result for dog smelling human

Хорт хавдар
Арьсны, хөхний, давсгийн гэх мэт олон төрлийн хорт хавдруудын мэдэрч чадна. Эзнийхээ мэнгэ эсвэл биеийн тодорхой нэг хэсгийг үнэрлэж, хуцаж улмаар шөргөөгөөд байвал та эмчид хандах хэрэгтэй.

Related image

Нарколепси буюу нойрны өвчин. Машин жолоодож, ажил хийж байсан ч дундуур нь шууд унтаад өгдөг шинж тэмдэг илэрдэг өвчин юм. Энэ өвчнөөр өвчилсөн эмэгтэйн нохой нь үргэлж түүнийг гэнэт унтахаас өмнө хуцаж, сэргээдэг байсан байна.

Image result for dog smelling human

Миграйн буюу толгой таллаж өвдөх өвчин
Миграйн өвчтэй хүмүүс нохой нь тэдний толгой өвдөж эхлэхээс урьтаж сандарч тэвдэн, зан ааш нь өөрчлөгдөж буйг анзаарчээ.

Image result for dog smelling human

Чихрийн шижин
Цусан дахь сахарын хэмжээ нь буурсан тохиолдолд ноход нь хуцаж, эздэдээ сэрэмжлүүлдэг олон тохиолдлууд байдаг.

Image result for dog smelling human

Таталт
Энэ өвчнөөр шаналдаг хүмүүс хэзээ ч, хаана ч осолдох магадлалтай. Харин үүнийг сэрэмжлүүлэхээр тэдэн хамгийн үнэнч нөхөр нохой нь байдаг. Ийм өвчнөөр шаналдаг эзэдтэй ноход таталт өгөхөөс өмнө эздэдээ сэрэмжлүүлж, сүүлээ хөдөлгөн чанга хуцдаг гэнэ.

Image result for mental support dog

Стресс
Айж түгшсэн, сэтгэл гутрал, стресст автсан эздээ үнэрлэж мэдээд эздийнхээ сэтгэл санааг сэргээдэг ноход бишгүй л байдаг аж.

С.Тэргэл

Нохой эдгээр өвчнүүдийг үнэрлээд л мэдэж чадна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.