Танил биш танил, танхилхан охин байлаа

509

Охиноо өлгийдөж аваад өдрийн ихэнх цагт байрныхаа гадаах тоглоомын талбайд сүүдэр бараадан салхилсан нэгэн зун, түүний дараах бас нэгэн зун ер бусын үзэсгэлэнт охинтой олонтаа тааралдаж, таарах бүртээ хиртэй нүдээр ширвэмгүй цэвэрхэнээс цэвэрхэн төрснийг нь яг л уран зураг шимтэж байгаа мэт цоо ширтдэг байж билээ. Тэгэхэд тэр охин заримдаа миний хажууд, заримдаа өөдөөс харсан сандалд, заримдаа тээр тэнд дүү нараа хөтлөн салхилуулж явна.

Зургаан жилийн өмнөх явдал, одоо бол дурсамж юм даа. Охин хүүхэдтэй ямар ч ээж айлын сайхан охин харахаараа сэтгэл бахдан баясдаг юм билээ. “Охин минь ийм хөөрхөн зүс царай, ийм гоёмсог бие бялдартай болох болов уу. Үр минь ийм эелдэг, ийм энхрийхэн, ийм их баясгалантай, зөв сайхан болж төлөвшөөсэй” гээд л мөрөөдөн боддог шүү дээ. Тэр охиныг зуныхаа амралтаар гэртээ байж дүү нараа хардагт, 16-17 настай охидод анзаарагддаг шилжилтийн насны ихэрхүү зангүйд, дургүйцэж тээршаасан шинжгүй дүү нартайгаа хөөрхөн ярилцдагт нь эх хүний хувьд хайр хүрдэг байсан. Айлын сайхан охин үрийг ийнхүү хөндлөнгөөс ажигласан хоёр зуны дурсамж надад бий.

Нэг удаа охин минь тоглоомоо шидлээд салдаггүй. Гэтэл өнөөх үзэсгэлэнт тэр тоолонд газраас авч өгөөд, авчирч өгөхдөө нэг бол толгой дээрээ тавьж, нэг бол ардаа нууж, нэг бол бөмбөг шиг дээш шидлэн бяцханыг минь хөгжөөж байсан дурсамж үлджээ. Орой ажил тарах үед үзэсгэлэнт сайхан охины ээж, аав хоёр тор дүүрэн хүнстэй харьж ирнэ. Охин хоёр жаахан дүүтэйгээ аав, ээжийнхээ өмнөөс гүйлдэн очоод бөөн инээд хөөр болон гэртээ орно. Гартаа гурван зайрмаг атгачихсан, хоёр дүү нь эгчийнхээ гар дахь руу цоройн дүүлж байсан ийм нэгэн зураг нүдэнд үлджээ. Саяхан манай цонхон доогуур торго шиг хархан үсээ намируулсаар алхаж зам дээр очихыг нь цонхоор харсан юм. Сувд шиг цав цагаахан түүнийг такси бариад хөдлөх хүртэл нь өөрийн эрхгүй зогтусан ширтэж билээ. Саяхан шүү дээ…

Тэр охин одоо байхгүй болчихож. 22-хон настайдаа хорвоогоос явчихаж. “13 давхраас унаж амиа хорлосон байх”, “Найз залуу нь хардан цонхоор шидсэн” гэлцэх ярианы гол дүр тэр залуухан бүсгүй бол таван жилийн өмнө миний анх харсан тэр сайхан үр байж. Өчигдөр орцныхоо бүсгүйгээс үгүй болчихсоныг нь сонсоод гайхаш тасрав. Итгэхийн аргагүй муухай мэдээ байв. Урьд шөнө нойр ч хүрсэнгүй. Аар саарханаас өөр үг сольж үзсэн биш. Ядаж нэрийг нь ч асууж байсангүй. Юунд дуртай, дургүй, ямар сонирхолтой, хаана сурдаг, мөрөөдөл нь юу байсныг ч ярилцалгүй өнгөрсөн танил биш танил минь байлаа. Дэндүү хөөрхөн, танхилхан охин, цэцэг шиг турьхан гоо бүсгүй байлаа, тэр.

Хайр дурлалтай учрах, түүнтэйгээ хамтдаа байхын жаргалыг хэлж барахгүй ээ. Залуу сайхан насанд хайрлахгүй, дурлахгүй хүн ч гэж хэн байх билээ. Алдах, онох нь ч тоймгүй. Тэр охин, тэр залуу хоёрын хооронд ямархан хайр дурлал өрнөснийг шүүх эрх эцэг эхээс нь өөр хэнд ч байхгүй. Бие биедээ сэтгэл тэмүүлээд, босон суун бодогдоод байдаг тийм ариун нандиныг тэр хоёр ч бас мэдэрсэн учраас хамтын амьдрал эхлүүлсэн байх.

Өнгөнд дурлалаа, мөнгөнд боллоо л гэцгээж байна. Амьдрал хайраас гадна өнгө мөнгөнөө тогтдог гэдгийг нас биед хүрсэн бүх хүн мэднэ. Ганцхан хайрлаад л байвал болчихдог тийм ертөнцийг хүн төрөлхтөн харамсалтай нь бүтээсэнгүй, угаас бүтэшгүй зүйл л дээ. Эр хүн, эм хүний харилцан шүтэлцээ, байгалийн өгөгдөл, нийгмийн барилдлага гэж байдаг. Илүү хүчтэй, илүү хөрөнгөтэй байгаагийнхаа төлөө гаргаж болохгүй үг үйлдэл, авир араншин гэж бас бий. Хүний амьдрал адгуусынхаас үүгээрээ л ялгарна.

Гайхаад, гайхаад барахгүй тааруухан явдлууд шил дарах нь юуных вэ. Хамтын амьдралын золиосонд хонгорхон залуу нас халуун амиа алдсан тохиолдлуудын гэрч нь та бид болсоор байна. Нэг нь шороонд булуулж, нөгөө нь шоронд хатах гэж хайрлаж дурладаггүй. Ингэж төгсгөнө гэж хэн ч эхлүүлдэггүй. Залуу хосын харилцаа цаашид үргэлжлэх ямар ч боломжгүй цаг ирдэг юм гэхэд хэн хэн нь сайн, муу талаа олж таньсан, өөрт тохирох, өөрөө нийцэж чадах хүнээ төсөөлсөн байдаггүй бил үү.

Эх Сурвалж: Ub.life


Танил биш танил, танхилхан охин байлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex