Цэцэг үрслүүлэх аргууд…

3162

Зуун наст : Үр дэвтээх хамгийн сайн бодис бол алое цэцгийн шүүс . Ургамлын ургалтыг түргэсгэдэг , хурдан үндэслүүлдэг.
Гетероауксин: Үндэс идэвхжүүлэгч бодис.
Төмс чанасан ус: Сайн тэжээл болдог байна. Төмс чанасан усаа эхлээд хөргөөд , шүүгээд , нилээн сайн устай шингэлж байгаад хэрэглэнэ. Гаднах талбайд ургаж байгаа жимс, ногоо. цэцгэндээ бас хэрэглэж болно.
Сонгины хальс:Үүнийг хорхой шавьжтай тэмцэхэд хэрэглэдэг хамгийн чухал бодис болохоос гадна сайн тэжээлийн бордоо болдог. Хальсны хандаар услахаас гадна шүршиж хортон шавьжнаас сэргийлдэг . Бэлдэхдээ нэг литр буцалгасан халуун усанд 1-2 атга сонгины хальс хийж 3-5 минут буцалгаад хөргөнө. Дараа нь шүүгээд хэрэглэх ба бэлдсэн уусмалаа тэр дор нь хэрэглэж дуусгана. Хадгалж дараа нь ашиглах хэрэггүй.
Зөгийн бал : Найруулсан зөгийн бал маш хүчтэй биостимулятор . Үр дэвтээх , соёолуулах , мөчир навч үндэслүүлэхэд хэрэглэдэг. Зөгийн балтай уусмалаар жимсний мод, бут болон ногоон талбайн ургамлуудыг цэцэглэлтийн үед нь шүршихэд илүү сайн тоос хүртдэг. Хорхой шавьжтай тэмцэхийн тулд хувинд зөгийн балтай уусмал хийж жимсний мод , бутнаас өлгөхөд ихээр унаж үхдэг.
Шинэ алим: Нэг кг хэрчсэн алимыг 5 литр усанд хийж 2 хонуулаад тавихад ургамлын сайн тэжээл болдог. Ийм тэжээлд саваргана, зигокактус дуртай юм байна.
Сүү: Алаг эрээн навчтай болон навчаар гоёдог ургамлуудад сүүгээр тэжээл өгч болдог . 100 мл сүүг нэг литр усанд найруулж услахад оймын цэцгүүдэд сард нэг удаа сүүтэй тэжээл хийхэд хангалттай.
В группийн амин дэмүүд : В1,,В6,,В12, С амин дэмийг мөчир үндэслүүлэхэд , үндэс сайн хөгжиж ургахаас гадна үр дэвтээхэд хэрэглэдэг. Нэг литр усанд хэдэн дусал витамин хийхэд болно.
Дрожтой уусмал: Талх мантуу хийхдээ хэрэглэдэг дрожийг исгэж үндэслүүлэгч бодис болгож хэрэглэж болно. 1 литр усанд 100 мг дрож хийж найруулна. Ийм уусмалд үндэслүүлэх гэж байгаа мөчирнийхөө үзүүрийг дүрээд 15-20 цаг байлгана. Дараа нь гаргаж аваад усанд сайн угаагаад хөрсөнд суулгаж вакумдана. Эсвэл цэвэр устай саванд хийж тавина. Хэрэв устай саванд хийж үндэслүүлэхээр шийдсэн бол усандаа модны нүүрсний жижигхэн хэлтэрхий хийвэл үндэс илжирдэггүй сайн талтай. Үлдэгдэл уусмалаараа хавар гадаа суулгасан мод, бут , цэцэгнүүдээ услаж болно. Сарнайн бутанд илүү сайн тохиромжтой.

Эх сурвалж: Ургамал төв


Цэцэг үрслүүлэх аргууд…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.