Хар тамхины хэргийн нотлох баримтууд алдагджээ

524

Өнгөрөгч гуравдугаар сарын 13-ны өдөр олны дунд Никель Ганбаа хэмээн нэрлэгддэг Г.Дашнямыг хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн алба хаагчид саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хэрэг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан болохоор Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр Г.Дашням нарт холбогдох хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг эхлүүлж,  харьяаллын дагуу Хар тамхитай тэмцэх газарт өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээр шилжүүлээд байсан юм. Хэргийг шилжүүлэх үед  хавсаргасан байсан нотлох баримтууд алдагдсан ноцтой алдаа гарсан тухай баттай эх сурвалж мэдээллээ. Хэрэг гарсан өдөр сэжигтэн этгээдүүдийн унаж явсан автомашинаас хар тамхи хийж явсан даавуун оёмол уутыг эд мөрийн баримтаар хураан авсан байжээ. Уг уут нь харагдахдаа лам нарын арцны уут мэт харагддаг гэх ба энэхүү уут нь сэжигтнүүдийг хар тамхи хадгалж, тээвэрлэж явсан гэдгийг нотлох ганц баримт байсан гэдгийг хэлж байна. Тиймээс хар тамхины хэргийн нотлох баримт алдагдсан учраас хавтаст хэргийг Хар тамхитай тэмцэх газраас буцааж, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэхээр болсон байна.

Хэргийг эргэн сануулахад, Г.Дашням нарын гурван иргэнийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс мансуурч байхад нь цагдаагийн алба хаагчид саатуулж,  Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст авчран шалгажээ. Дээрх этгээдүүд нь сэтгэц нөлөөт өвсний ургамал хэрэглэсэн байсан гэх ба тэдний унаж явсан Тоёота-приус маркийн автомашинаас 5 грамм  орчим өвсний ургамал илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авсан байдаг.  Улмаар сэжигтнүүдийг шүлсний тестээр шалгахад, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон юм.

Dorgio.mn


Хар тамхины хэргийн нотлох баримтууд алдагджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex