Дуучин Г.Анхмаагийн “Тэнгэрийн шигтгээ” дууны клип цацагдаж эхэллээ

57882588_638252566587140_3378330625453850624_n“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа өөрийн бие даасан анхны цомгийн ажилдаа оржээ. Тэрбээр 2019 оны шинэхэн цомгийнхоо хоёр дахь уран бүтээл болох “Тэнгэрийн шигтгээ” дуугаа клипжүүлж өнөөдөр /2019.04.18/ сонсогчдын хүртээл болголоо.Түүний шинэ уран бүтээлийн аяыг / МУУГЗ /Б.Батчулуун зохиож, үгийг X.Соёмбо, Т.Нансалмаа нар бичиж дууг Г.Анхмаа, / МУУГЗ /Б.Батчулуун нар хамтран дуулжээ.

Дуучин бүсгүй 2007 онд Соёл урлагийн их сургуулийн кино драмын ангийг төгссөн бөгөөд “Гурван охин” хамтлагийн уран бүтээлээс гадна цөөнгүй дэлгэцийн бүтээлд тоглоод амжсан нэгэн.

Тэрбээр “Саякилометр”, “Франц үнсэлт”, “Гарал угсаа”, “Үүр цайгаасай”, “Учрал” зэрэг уран сайхны кинонд тоглосноороо чадварлаг жүжигчин гэдгээ батлан харуулсан билээ.


Дуучин Г.Анхмаагийн “Тэнгэрийн шигтгээ” дууны клип цацагдаж эхэллээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.