“Single ladies-4” кино 2020 онд нээлтээ хийнэ

35026507_656232444710107_962266403098853376_nЖүжигчин, найруулагч, продюсер Г.Ундармаагийн “U Film” кино компани “Single ladies” романтик инээдмийн киног 2013 онд үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай өгүүлдэг “Single ladies” уран сайхны киноны 1,2,3 анги нээлтээ хийснээс хойш үзэгчдийг байлдан дагуулсан юм.

“Single ladies-1,2,3,” киноны зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо бичсэн юм. Тэгвэл тус уран сайхны киноны дөрөвдүгээр анги 2020 оны хоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийхээр болжээ.

Энэ удаад “Single ladies-4” киноны зохиолыг яруу найрагч, зохиолч Р.Энхтуяа /Эмүжин/ бичиж, киноны ерөнхий зураачаар СУИС-ийн багш, зураач Б.Нямхүү ажиллаж байгаа аж.

20, 30, 40 насны босгыг давсан ганц бие гурван бүсгүйн үерхэл, тэдний хоорондын харилцаа,  нийгмээс тэдэнд үзүүлж буй хандлагыг хөгжилтэй, адал явдалт өгүүлэмжээр харуулсан дээрх киноны шинэ ангид XIII зууны орчин, үйл явдал гарах юм байна.


“Single ladies-4” кино 2020 онд нээлтээ хийнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.