Нохой нэрээр нь дуудахад баярладаг бол муур болгоомжилж, үл итгэдэг

552

Муур ч бас нохойны нэгэн адил өөрийнхөө оноосон нэрийг мэддэг гэнэ. Ингээд зогсохгүй гэрийн тэжээмэл муурнууд эзэн нь уух дуртай сүүг нь хөргөгчнийхөө хаана хийдгийг, тэр бүү хэл гэрийнх нь интернэт буюу Wi-Fi хаанаас хэрхэн ажиллаж байгааг ч андахгүй мэддэг байна.

Учир нь муурны долгионыг мэдрэх чадвар нохойныхоос хэд дахин илүү хөгжсөн байдаг аж. Японы эрдэмтэд муурны дээрх чадваруудыг судалж тогтоожээ. Энэ судалгаанаас өмнө хүмүүс муурыг нэрээр нь дуудахад нохой шиг сортосхийн чагнаархдаг гэдэгт итгэдэггүй байсан гэж хэлж болно. Гэхдээ Токиогийн Софиягийн их сургуулийн судлаачдын тогтоосноор муур өөрийг нь нэрээр нь дуудахад нохой шиг баярлан догдолдоггүй гэнэ.

Эсрэгээрээ муур нэрээр нь дуудсаны хариуд намайг эд нар яах гээд байна гэсэн шинжтэй сэрэмжилж, үл итгэсэн байдалтай хүлээн авдаг болохыг япон эрдэмтэд нарийн судалжээ. Судалгааг удирдан явуулсан эрдэмтэн Сайто бүр жоохон хүүхэд байхаасаа муур тэжээх дуртай, муураар өвчилсөн хүүхэд байсан тухайгаа Scientific Reports хэмээх шинжлэх ухааны чиглэлээр бичдэг сэтгүүлийн сурвалжлагчид ярьсан байна. “Би мууранд хайртай.

Учир нь тэд бол үнэхээр эгдүүтэй, бас их хувиа хичээсэн зантай амьтан. Тэд нохой шиг байнга эрхэлж нялуураад байдаггүй. Хэрэв чи тэжээдэг муураа өөрөөсөө хол байлгахыг хүсч байгаа бол муур тэрнийг чинь мэдрээд өөрөө аяндаа холдоод явчихдаг” хэмээн тэрээр муурыг магтжээ. Сайто өсч том болох тусмаа муурыг гүнзгий судлах хүсэлдээ тэсэлгүй ихээр хөтлөгдөж явсаар саяхан хүссэн амжилтандаа хүрээд байгаа нь Софиягийн их сургуулийн эрдэмтдийг удирдаж хийсэн дээрх судалгаа юм.

Эх сурвалж: National Geographic

 


Нохой нэрээр нь дуудахад баярладаг бол муур болгоомжилж, үл итгэдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex