Мягмар гаригт хүн ажил дээрээ хамгийн үр бүтээлтэй байдаг

553

Био цаг гэж байдаг шиг “био гариг” гэж бас бий. Та био гаригийн хэмнэлийг дагаваас ажил амралтаа сайн зохицуулж чадна. Оошима хэмээх япон эрдэмтний судалгаагаар даваа гаригийг “Blue Monday” хэмээн нэрийддэг юм байна. Энэ нь хагас бүтэн сайнаар амарч ирсэн хүмүүс ажилдаа түүртэж ядардагтай холбоотой.
Харин Даваа гаригийн үдээс хойш, цаашаа Мягмар гаригт хүний бие хамгийн идэвхтэй байдаг гэнэ.
Тиймээс та ямар нэг их ажлын ард гарахаар зэхэж буй бол даваа болон мягмар гаригийг сонгоорой. Гэвч Лхагва гаригийн үдээс хойш, Пүрэв гариг хүртэл ядрамхай болдог байна. Иймийн тулд энэ хоёр өдөрт эрч хүчээ сайн нөхөж, амарч авахын тулд чухал ажлуудаа өмнөх хоёр өдөрт нь амжуулаарай.
Баасан гаригт илүү цовоо болж эхэлдэг. Энэ нь магадгүй амралт дөхсөн гэх бодолтой холбоотой. Иймээс ч ямарваа нэг шоу, арга хэмжээг хүмүүсийн био эрчим хүчийг тааруулж ихэвчлэн Баасан гаригт зохион байгуулдаг нь оновчтой юм.
Бямба гаригт хүн нэлээн үр бүтээлтэй болж ирнэ. Ялангуяа уран бүтээлчдэд энэ өдөр урам зориг, туурвих эрмэлзлэл ихээхэн ундардаг гэнэ. Харин бидний нэрлэж заншсанаар “Бүтэн сайн” өдөр бол ирж буй долоо хоногтоо бэлдэх, ойрын хугацааныхаа төлөвлөгөөг боловсруулах, өөрийгөө бүх талаар сайн цэнэглээд авах өдөр юм. Тиймээс ч барууны хуанлинд Ням гаригийг долоо хоногийн эхний өдрөөр тооцсон байдаг. Тэгэхлээр өдрийн туршид сэргэлэн цовоо байдаг нь манай монголчуудын муу өдөр гэж ажлаа хойшлуулдаг Мягмар гариг болж таарах нь. Хэрэв Мягмар гариг муу өдөр гэдэг нь төөрөгдөл бол олон хүн хийж бүтээх тэр хайран цагаа алдаж байдаг нь үнэхээр харамсалтай.


Мягмар гаригт хүн ажил дээрээ хамгийн үр бүтээлтэй байдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex